Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар 2026 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд ажиллаж тус байгууллагын үйл ажиллагаа болон барилга байгууламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоогийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн 2 удаагийн дүгнэлттэй. Тус байгууллагын хамт олонтой уулзалт, ярилцлага хийж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.









