Байгалийн голомтот Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл зохион байгууллаа.

Байгалийн голомтот Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл зохион байгууллаа. НЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Багануур дүүргийн 1,2,3,4,5 дугаар хорооны ажилтнууд, иргэд мөн 1, 4 дүгээр хорооны ӨЭМТ-ийн эмч нарт “Байгалийн голомтот зоонозын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт мэдээлэл зохион байгууллаа. Сургалтын үеэр байгалийн голомтот зоонозын халдварт өвчний тархалт, халдвар дамжих зам, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, иргэдэд хүргэх зөвлөмжийн талаар мэдээлэл өгч,мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэлээ. Мөн хөрш зэргэлдээ Төв аймгийн Мөнгөнморьт суманд 2022-2025 онд малын Боом өвчин дараалан, 2022-2024 онд хүний боом өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ, чанар аюулгүйн баталгаажилт хангасан эсэхийг сайтар нягталж худалдан авах. Өвчилсөн, үхсэн малын мах, түүхий эдтэй харьцахгүй байх Малын өвчлөл, хорогдол илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх. Малтай харьцах, мах боловсруулах үед хамгаалах хэрэгсэл хэрэглэж, хувийн ариун цэврийг сайтар сахиарай. Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн оролцоо, зөв дадал хариуцлагатай үйлдлээс эхэлдэг. Эрүүл мэндээ хамгаалж, эрсдэлээс хамтдаа сэргийлье.

By |2026-07-07T08:44:14+08:00July 6th, 2026|Categories: Зөвлөгөө, Онцлох мэдээ, Шинэ мэдээ|0 Comments

Ажлын байр ба гэртээ халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

Ажлын байр ба гэртээ халдвараас хэрхэн сэргийлэх вэ? • Гараа тогтмол угаах • Амны хаалт зөв хэрэглэх • Орчиндоо чийгтэй цэвэрлэгээ хийх • Өрөөг тогтмол агааржуулах • Хүн хоорондын зай барих • Ханиаж, найтаахдаа ам хамраа дарах • Дархлаагаа дэмжих • Шинж тэмдэг илэрвэл гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагад хандах Энгийн дадал — Эрүүл амьдрал

By |2026-04-17T16:37:39+08:00April 17th, 2026|Categories: Зөвлөгөө, Онцлох мэдээ, Шинэ мэдээ|0 Comments

Халдварт өвчний эрсдэлээс сэргийлэх өдөр тутмын дадал

Халдварт өвчний эрсдэлээс сэргийлэх өдөр тутмын дадал Халдварт өвчнөөс сэргийлэх нь бидний өдөр тутмын энгийн дадлаас эхэлдэг. Гараа тогтмол угаах, амны хаалт зөв хэрэглэх, орчноо цэвэр байлгах, зай барих нь халдвар тархахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Мөн дархлаагаа дэмжиж, зөв хооллож, сайн амарч, идэвхтэй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндээ хамгаалах чухал алхам билээ. Өдөр тутмын зөв дадлыг хэвшүүлж, өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая.

By |2026-04-10T11:51:21+08:00April 10th, 2026|Categories: Зөвлөмжүүд, Онцлох мэдээ, Шинэ мэдээ|0 Comments

Өөрийгөө болон бусдыг хамгаалах халдварын эсрэг зөвлөмж

Өөрийгөө болон бусдыг хамгаалах халдварын эсрэг зөвлөмж Хувийн ариун цэвэр • Гараа савандаж 20 секундээс доошгүй хугацаанд тогтмол угаах • Спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх • Ам, хамар, нүдэнд гараараа хүрэхээс зайлсхийх • Ханиах, найтаахдаа ам, хамраа дарах Эрүүл зан үйл • Дархлаагаа дэмжих (зөв хооллолт, амин дэм) • Сайн унтаж амрах • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Халдварт өвчнөөс сэргийлэх: Хүн бүрийн мөрдөх чухал зөвлөмж

Болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн оролцоо, хариуцлагаас хамаарна. Та дараах зөвлөмжийг өдөр тутамдаа хэрэгжүүлснээр өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой: Гараа тогтмол, зөв угаах Амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх Ажлын байр, гэрийн орчноо тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах Өвчний шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандах

By |2026-04-01T10:21:40+08:00April 1st, 2026|Categories: Зөвлөгөө, Онцлох мэдээ, Шинэ мэдээ|0 Comments

Болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

Болзошгүй халдварт өвчин гэдэг нь хүнээс хүнд дамжих, богино хугацаанд тархах эрсдэлтэй өвчнүүдийг хэлнэ. Үүнд томуу, амьсгалын замын халдвар, гэдэсний халдвар зэрэг орно. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье Эрүүл мэндээ хамгаалах нь бидний үүрэг Халдвар сэргийлэх зөв дадлыг хэвшүүлцгээе

By |2026-03-27T11:20:19+08:00March 27th, 2026|Categories: Зөвлөмжүүд, Онцлох мэдээ, Шинэ мэдээ|0 Comments

“Зоонозын халдварт өвчин, тарваган тахал, хачигт энцефалит, боом, галзуу өвчний ерөнхий төлөв байдал, байгалийн голомт, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ” сэдэвтэй сургалт

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А/255 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудад 2025 оны 09 дүгээр сард хийгдсэн дэмжлэгт хяналтын дүн танилцуулах мөн "Зоонозын халдварт өвчин, тарваган тахал, хачигт энцефалит, боом, галзуу өвчний ерөнхий төлөв байдал, байгалийн голомт, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ'' сэдэвтэй сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын халдвар судлагч нарт НЗӨСТ-ийн халдвар судлагч их эмч Б.Наранхүү, ЗӨСҮТ-ийн халдвар судлагч н.Саруулчулуун, эмнэл зүйч эмч н.Буянхишиг нар хамтран танхимаар зохион байгууллаа.

Go to Top