ХАМТАРСАН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА
ХАМТАРСАН ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ ЗОХИОН БАЙГУУЛЖ АЖИЛЛАЛАА Нийслэлийн Засаг даргын 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/1157 дугаар захирамжийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр холбогдох байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүл зохион байгууллаа. Хамтарсан хөдөлгөөнт эргүүлд НОБГ, НЭМГ, НЗӨСТ, НБОГ, НЦУГ, НМЭГ, ЭКОЦА-ны албан хаагчид оролцож, нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах байнгын болон түр хяналтын цэг, постуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтын хүрээнд нийт 10 байршилд ажиллаж, хяналтын цэгүүдийн үйл ажиллагаа захирамжийн хэрэгжилтийн хугацаанд хэвийн явагдсан байдалд хяналт тавилаа. Мөн захирамжийн хэрэгжилтийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөр түр хяналтын постуудын үйл ажиллагааг дуусгавар болгож, татан буулгах ажлыг зохион байгуулан, холбогдох албан хаагчдад үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Хамтарсан хөдөлгөөнт эргүүл нь захирамжийн хэрэгжилтийг хангах, хяналтын цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, түр хяналтын постуудын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгоход чиглэв.







