МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай
"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд нийт ажилтнуудын дунд QUIZ NIGHT асуулт хариултын тэмцээнийг амжилттай зохион байгуулж 1,2 дугаар байрыг шалгаруулж ажиллалаа.
Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Э.Энхбилгүүн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагын ажилтнуудад 2026 онд шинээр газар эзэмших цахим хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгч ажилласан. Газар зохион байгуулалтын албаны хамт олонд баярлалаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А/255 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудад 2025 оны 09 дүгээр сард хийгдсэн дэмжлэгт хяналтын дүн танилцуулах мөн "Зоонозын халдварт өвчин, тарваган тахал, хачигт энцефалит, боом, галзуу өвчний ерөнхий төлөв байдал, байгалийн голомт, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ'' сэдэвтэй сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын халдвар судлагч нарт НЗӨСТ-ийн халдвар судлагч их эмч Б.Наранхүү, ЗӨСҮТ-ийн халдвар судлагч н.Саруулчулуун, эмнэл зүйч эмч н.Буянхишиг нар хамтран танхимаар зохион байгууллаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар 2026 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд ажиллаж тус байгууллагын үйл ажиллагаа болон барилга байгууламж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний одоогийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй тухай Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн 2 удаагийн дүгнэлттэй. Тус байгууллагын хамт олонтой уулзалт, ярилцлага хийж, тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.
Тус байгууллагын ажилтнууд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан 5 дугаар хорооны иргэн Г.З хүүд сургалтын төлбөрийн дэмжлэг 1,000,000 төгрөгийг гардууллаа. Уг оюутан ЭЕШ-аар Математик-800, Физик- 750 оноо авч ШУТИС-д суралцаж байгаа болно. Мөн дүүргийн Улаан загалмайн хороонд 10 бэлэг хандивлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мөн баяр ёслолыг архигүй тэмдэглэх, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах зорилгоор "Архигүй шинэ жил" уриатай нөлөөллийн аянд нэгдэж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян: Энэ жилийн уриа: Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлийн эсрэг НЭГДЭЦГЭЭЕ! Харин Та хэрхэн нэгдэж болох вэ?