Халдварт өвчний эрсдэлээс сэргийлэх өдөр тутмын дадал

Халдварт өвчний эрсдэлээс сэргийлэх өдөр тутмын дадал Халдварт өвчнөөс сэргийлэх нь бидний өдөр тутмын энгийн дадлаас эхэлдэг. Гараа тогтмол угаах, амны хаалт зөв хэрэглэх, орчноо цэвэр байлгах, зай барих нь халдвар тархахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Мөн дархлаагаа дэмжиж, зөв хооллож, сайн амарч, идэвхтэй хөдөлгөөн хийх нь эрүүл мэндээ хамгаалах чухал алхам билээ. Өдөр тутмын зөв дадлыг хэвшүүлж, өөрийгөө болон бусдыг хамгаалцгаая.

By |2026-04-10T11:51:21+08:00April 10th, 2026|Categories: Зөвлөмжүүд, Онцлох мэдээ, Шинэ мэдээ|0 Comments

Өөрийгөө болон бусдыг хамгаалах халдварын эсрэг зөвлөмж

Өөрийгөө болон бусдыг хамгаалах халдварын эсрэг зөвлөмж Хувийн ариун цэвэр • Гараа савандаж 20 секундээс доошгүй хугацаанд тогтмол угаах • Спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх • Ам, хамар, нүдэнд гараараа хүрэхээс зайлсхийх • Ханиах, найтаахдаа ам, хамраа дарах Эрүүл зан үйл • Дархлаагаа дэмжих (зөв хооллолт, амин дэм) • Сайн унтаж амрах • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Болзошгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

Болзошгүй халдварт өвчин гэдэг нь хүнээс хүнд дамжих, богино хугацаанд тархах эрсдэлтэй өвчнүүдийг хэлнэ. Үүнд томуу, амьсгалын замын халдвар, гэдэсний халдвар зэрэг орно. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье Эрүүл мэндээ хамгаалах нь бидний үүрэг Халдвар сэргийлэх зөв дадлыг хэвшүүлцгээе

By |2026-03-27T11:20:19+08:00March 27th, 2026|Categories: Зөвлөмжүүд, Онцлох мэдээ, Шинэ мэдээ|0 Comments

Маскаа зүүцгээе !!!

Амьсгалын замаар дамжих халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдаж халдвар дамжих аюултай тул та олон нийтийн газраар явахдаа амны хаалт тогтмол зүүхийг зөвлөж байна.

‼️Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм‼️

Go to Top