“Зоонозын халдварт өвчин, тарваган тахал, хачигт энцефалит, боом, галзуу өвчний ерөнхий төлөв байдал, байгалийн голомт, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ” сэдэвтэй сургалт
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А/255 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудад 2025 оны 09 дүгээр сард хийгдсэн дэмжлэгт хяналтын дүн танилцуулах мөн "Зоонозын халдварт өвчин, тарваган тахал, хачигт энцефалит, боом, галзуу өвчний ерөнхий төлөв байдал, байгалийн голомт, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ'' сэдэвтэй сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын халдвар судлагч нарт НЗӨСТ-ийн халдвар судлагч их эмч Б.Наранхүү, ЗӨСҮТ-ийн халдвар судлагч н.Саруулчулуун, эмнэл зүйч эмч н.Буянхишиг нар хамтран танхимаар зохион байгууллаа.
ЗООНОЗЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАЛААР ТОВЧХОН ОЙЛГОЛТООС
ДЭМБ-аас халдварт өвчнийг шавж болоод бусад төрлийн дамжуулагчид амьсгалдаг агаар, уудаг ус, гишгэж буй газар шороогоор дамжин эсвэл шууд ба шууд бус хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодод орж үүсгэдэг өвчнийг халдварт өвчин гэж тодорхойлсон байдаг. Орчин цагийн мал эмнэлгийн шинжлэх ухаанд мал, амьтны дунд халдварладаг 300 гаруй өвчин байдгаас 160 орчим нь мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын халдварт өвчин юм. Хүн төрөлхтөн тэртээ олон мянган жилийн өмнөөс зэрлэг ан амьтадтай харьцаж, тэдний заримыг нь гаршуулан хамтран амьдарч ирсэн. Тухайлбал саарал чоныг дасган тэжээх замаар нохойг гаршуулсан. Газар тариалан эрхэлж эхлэх цаг үед хонь, ямааг, сүүлд үхэр, гахайг гаршуулжээ. Тэмээ, адуу, илжгийг мөн нэлээд эрт гаршуулсан байдаг. Эдгээр гаршуулсан мал, амьтад түүхэнд олон хөгжил, дэвшил авчирсан боловч үүний зэрэгцээгээр хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй, улмаар үхэлд хүргэх аюултай олон төрлийн вирус, нянгийн гаралтай халдварт өвчинг дамжуулах гол хүчин зүйлс болж байна. Эдгээр өвчнийг зоонозын халдварт өвчин гэнэ. Зоонозын халдварт өвчин гэдэг нь зэрлэг болон гаршуулсан амьтан, мал, бусад цус сорогч шавжаас хүнд халдварладаг халдварт өвчнийг хэлдэг. Зоонозын халдварт өвчин нь дэлхийн өөр өөр бүс нутгуудын уур амьсгалын онцлог, тэдгээрийн байгаль дээр тархсан зэрлэг амьтдын төрөл зүйлийн олон янз байдлаас хамаарч өвчнийг тээгч, дамжуулагч нь ялгаатай байдаг. Жишээлбэл: Тарваган тахал өвчнийг гол агуулагч нь




