Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай
"Харилцан хүндэтгэе" аяны хүрээнд нийт ажилтнуудын дунд QUIZ NIGHT асуулт хариултын тэмцээнийг амжилттай зохион байгуулж 1,2 дугаар байрыг шалгаруулж ажиллалаа.
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 11-10 болж өөрчлөгдлөө. Авлигатай тэмцэх газрын одоо ашиглаж буй 110 тусгай дугаарыг 2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 11-10 дугаар ердийн горимоор урьдын адил ажиллах юм. Иймд иргэн, албан хаагч та бүхэн авлигыг мэдээлэх шаардлагатай үед 11-10 тусгай дугаарт холбогдох боломжтой.
Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Э.Энхбилгүүн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус байгууллагын ажилтнуудад 2026 онд шинээр газар эзэмших цахим хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгч ажилласан. Газар зохион байгуулалтын албаны хамт олонд баярлалаа.