Байгалийн голомтот Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл зохион байгууллаа.
НЗӨСТ-ийн халдвар судлагч эмч Багануур дүүргийн 1,2,3,4,5 дугаар хорооны ажилтнууд, иргэд мөн 1, 4 дүгээр хорооны ӨЭМТ-ийн эмч нарт “Байгалийн голомтот зоонозын халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургалт мэдээлэл зохион байгууллаа.
Сургалтын үеэр байгалийн голомтот зоонозын халдварт өвчний тархалт, халдвар дамжих зам, эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, иргэдэд хүргэх зөвлөмжийн талаар мэдээлэл өгч,мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргэлээ.
Мөн хөрш зэргэлдээ Төв аймгийн Мөнгөнморьт суманд 2022-2025 онд малын Боом өвчин дараалан, 2022-2024 онд хүний боом өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ, чанар аюулгүйн баталгаажилт хангасан эсэхийг сайтар нягталж худалдан авах.
Өвчилсөн, үхсэн малын мах, түүхий эдтэй харьцахгүй байх
Малын өвчлөл, хорогдол илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх.
Малтай харьцах, мах боловсруулах үед хамгаалах хэрэгсэл хэрэглэж, хувийн ариун цэврийг сайтар сахиарай.
Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн оролцоо, зөв дадал хариуцлагатай үйлдлээс эхэлдэг.
Эрүүл мэндээ хамгаалж, эрсдэлээс хамтдаа сэргийлье.






