Хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ

Байгууллагын 2022 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны 04-р сарын 11-ээс 04-р сарын 19 Төв аймгийн Сэргэлэн сумын 4 сектор, 36000 га талбайг хамруулан хачгаар дамжих халдварын тандалт судалгааг хайгуул хэлбэрээр хийж гүйцэтгэлээ. Хачгаар дамжих халдварын тандалт судалгаагаар 12 цэгт газарт 96 дарцаг/км ажиллуулан бэлчээрээс 796 хачиг цуглуулж, тоошил, хачгийн зүйлийн бүрдлийг тодорхойллоо. Цуглуулсан хачгийг ЗӨСҮТ-ийн лавлагаа лабораторид молекул биологийн шинжилгээ хийлгэхээр хүргүүллээ. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын нутгын удирдлагын ордон, эрүүл мэндийн төв, сургууль, хаан банк, төрийн банк зэрэг байгууллагуудаар хачигт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх А3, А4 хэмжээтэй сурталчилгааны материалыг тус тус 50 ширхэгийг тарааж, эрсдэлт бүлгийн иргэдийн дунд хачигт халдварын мэдлэг, дадал хандал, эрсдэлийг үнэлэх зорилгоор Зоонозын өвчин судлалын төвийн 2016 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн А/17 дугаар тушаалын дагуу 50 иргэнээс асуумж судалгааг авч ажилласан.

By |2022-05-09T13:38:26+08:00May 6th, 2022|Categories: Шинэ мэдээ|0 Comments
Go to Top