Манай цахим хуудасны эрхэм хүндэт зочид та бүхэнд

энэ өдрийн мэндийг дэвшүүлье

Байгалийн голомтот, зоонозын өвчнийг тандах, хянах, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг судалгаа, нотолгоод тулгуурлан мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, халдварын эрсдлийг багасгаж, хүн амын өвчлөл эндэгдлийг бууруулах нь бидний эрхэм зорилго билээ. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь нийслэлийн 9 дүүрэг, Төв аймгийн 27 сумын хүн амыг хамруулан 1,400,000 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зохион байгуулан өргөн цар хүрээг хамран ажилладаг билээ.

Миний хувьд Нийслэлийн Зоонозын өвчин судлалын даргаар томилогдон ажиллах хугацаандаа, байгууллагыг хөгжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, төсөл хаталбөр боловсруулж, сайн туршлага нэвтрүүлэх, зоонозын халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх сургалт, сурталчилггааг эрчимжүүлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахыг зорьж байна. Үүний тулд байгууллагын алсын хараа, хэтийн зорилгыг үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдуулан тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг салбарын хэмжээнд дэвшүүлсэн бодлого шийдвэртэй нийцүүлэн боловсруулан мөрдлөг болгож ажиллахыг зорьдог билээ.

Манай цахим хуудсаар зочилж буй та, манай байнгын уншигч байж, бидэнтэй санал сэтгэгдлээ хуваалцаж, байнга хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Бид ард иргэддээ, чанартай, шуурхай тусламж үзүүлэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллах болно.

НИЙСЛЭЛИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН ДАРГА  М.МӨНГӨНЦЭЦЭГ