Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А/255 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагуудад 2025 оны 09 дүгээр сард хийгдсэн дэмжлэгт хяналтын дүн танилцуулах мөн “Зоонозын халдварт өвчин, тарваган тахал, хачигт энцефалит, боом, галзуу өвчний ерөнхий төлөв байдал, байгалийн голомт, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ” сэдэвтэй сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын халдвар судлагч нарт НЗӨСТ-ийн халдвар судлагч их эмч Б.Наранхүү, ЗӨСҮТ-ийн халдвар судлагч н.Саруулчулуун, эмнэл зүйч эмч н.Буянхишиг нар хамтран танхимаар зохион байгууллаа.





