Цэвэрлэгээ хийгдлээ

Цэвэрлэгээ хийгдлээ

Байгууллагын гадна орчин болон өөрийн хуваарьт газар болох 18-20 дугаар Дэлгэрэнгүй »

Хяналт, сэргийлэлтийн ажил хийгдэж байна

Хяналт, сэргийлэлтийн ажил хийгдэж байна

Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны Дэлгэрэнгүй »

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ:

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ:

09-р сарын 28 “Галзуу өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” Жил бүрийн Дэлгэрэнгүй »

Цаг үеийн мэдээ

30073619_1991738961142900_6247938882996748625_o 30171145_1991739061142890_2054127288093342667_o 31301947_1991738857809577_1447656743627775406_n

Жил бүрийн 04-р сарын 25- ны өдөр Дэлхийн Хумхаа өвчинтэй тэмцэх өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг тохиолдуулан эмч мэргэжилтнүүд нийт ажилтнуудын дунд сургалт зохион байгуулан мэдлэг мэдээллээ солилцон өнгөрүүллээ.

Хумхаа нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинжээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.

Тархалт.

Дэлхийн 90 гаруй улс оронд хумхаагийн 300-500 сая тохиолдол бүртгэгсэнээс 1.5-3.0 сая хүн нас барж дэлхийн нийт хүн амын тэн хагас хувь нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байна.
Өмнөд Америк (Бразил), Зүүн өмнөд Ази (Тайланд, Индонез), Африкийн Сахарын өмнөд хэсгээр хумхаа өвчний тархалт өндөр байна.

Тархвар судлал:
Халдварын эх уурхай нь хүн бөгөөд дамжуулагч болох Anopheles төрлийн шумуулд хазуулсанаар халдварт өртөж өвчилнө. Цусанд хумхаагийн шимэгч байгаа тохиолдолд халдвар цусаар дамжиж болно. Эмчлэгдээгүй буюу дутуу эмчлэгдсэн өвчтөн зарим тохиолдолд хумхаагийн плазмоди тээгч болж, улмаар хумхаагийн халдварын эх уурхай болдог байна. Халдварт бүх насны хүмүүс өртөж, өвчлөх боломжтой. Сүүлийн жилүүдэд хумхаагийн үүсгэгч эмэнд тэсвэртэй байх тохиолдол ихсэж байгаатай холбоотой ДЭМБ эдгэрэлтийн дараах хяналтыг сайжруулж, жил бүр эмийн эмчилгээний бодлогыг уян хатан хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Халдвартай байх үе нь хүний биед халуун орны хумхаагийн үүсгэгч 1,5 жил хүртэл, 3 хоногийнх нь 3 жил хүртэл хадгалагдаж чаддаг учраас өвчин дахиж болдог. Өвчилсний дараа үүсдэг дархлаа тогтвортой бус.

Эмнэлзүй:
Өвчний нууц үеийн хугацаа нь үүсгэгчийн төрлөөс хамаарч 7-25 хоног байх ба 3 хоногийн хумхаагийн үед 6-14 сар үргэлжилнэ. Халдварт бүх насны хүмүүс өртөж өвчилнө. Өвчлөгсдөд чичрэх, халуурах, хөлрөх шинж тэмдэг дараалан явагдаж, нэг, хоёр эсвэл гурван өдрийн мөчлөгтэйгээр давтагдан үргэлжилдэг өвөрмөц онцлогтойгоос гадна толгой өвдөх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах, цус багадах шинж тэмдэг илэрнэ. Өвчин хүнд явцтай үед цус алдах, ухаан алдах, элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалд орж, мэдрэл хордлогын шинжүүд илэрч үхэлд хүрэх аюултай байдаг.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Хүн амд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх;
  • Тандалт судалгаа хийж, халдвар дамжуулагч шумуулын тархалтыг тогтоож, шумуулын зүйлийн бүрдэлийг тодорхойлон халдвар тархах эрсдэлийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шумуулын өсөлт үржилтийг таслан зогсоох, хүн амын хумхаа өвчний талаарх мэдлэгийг үнэлэн, халдварт өртөх эрсдэлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлын чиглэл гарган хэрэгжүүлэх;
  • Шумуулд хазуулахаас сэргийлж:
    • Шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай өмд, цамц өмсөх;
    • Шумуул дайжуулагч бодис Рейд (аэрозоль, хүж, наадлуулагч), Дихлопос, Офф (тосон түрхлэг, спирэй) зэргийг хэрэглэх;
    • Гэр орондоо шумуул орохоос сэргийлэн хаалга, цонхондоо тор татах;
  • Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоож, тогтонги ус байлгахгүй байх, усны савыг тагтай байлгах;
  • Хумхаатай бүс нутагт зорчихдоо хумхаагийн шимэгч дарангуйлах эмийг хэрэглэх буюу нөөцлөх, голомттой бүс нутгагт зорчихоос 7 хоногийн өмнөөс хлороквин фосфатыг 500 мг-аар эсвэл мефлоквиныг 250 мг-аар 7 хоногт 1 удаа уух бөгөөд 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлэн хийх нь хумхаагийн халдварт өртөхөөс сэргийлнэ;
  • Хумхаа өвчнөөр өвчилж эдгэрснээс хойш 2 жилийн хугацаанд эмчийн хяналтанд байлгах, халуурсан тохиолдол бүрт хумхаагийн үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийж байх;
  • Өвчний дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллалагад хандах хэрэгтэй.

 

Хачигт Энцефалит

Цаг үеийн мэдээ

30652921_1984893061827490_3082303304701777258_n 30656428_1984893505160779_5453056125295207277_n 30072809_1984894178494045_4418194293673361064_o

2018 оны 04 сарын 11-ны өдөр Багануур дүүргийн 5-р хорооноос зохион байгуулсан гэр хорооллын суурьшлын бүсэд мал маллаж байгаа мал бүхий иргэдэд ИТХ, Нийгмийн даатгал, ЗДТГ, ХХҮХ, Авто-жим ОНӨААТҮГ-ыг оролцуулсан кофе уулзалтад хамтран оролцлоо. Уулзалтаар мал бүхий иргэдийн өмнө тулгарч байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх, малын гоц халдварт өвчин зэрэг асуудлаар ярилцлаа. Тус төвийн халдвар судлагч их эмч Ц.Төмөрсүх, мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг нар оролцож “Галзуу”, “Шинэ сэргэж буй Зоонозын халдварт өвчин”-ний талаар мэдээлэл хийж, тараах материал хүргэж ажиллав.

Хачгаар дамжих халдвараас сэргийлье

Төсвийн гүйцтэгэлийн зарлагын мэдээ 2018 оны 03 дугаар сар

3-sar-0013-sar-002

Цаг үеийн мэдээ

29745172_1977496265900503_1675678677946154473_o 29662360_1977495689233894_8241356700255922632_o 29542940_1977496529233810_8606846593876014157_n

Өнөөдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 29-ны 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор газар хөдлөлтийн гамшгийг бууруулах дадлага сургуульд Нийслэлийн Зоонозын Өвчин судлалын төв оролцлоо.

Энэ үеэр эхний дуут дохиогоор газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарч толгой гэмтээхгүй хамгаалах зүйл ашиглан “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларна.

Галзуу өвчний урьдчилан сэргийлэлт

 

НОХОЙ ХҮНДhuman_rabiesЯМАР ӨВЧИН ДАМЖУУЛДАГ ВЭ?

Галзуу өвчний хүнд хамгийн ойр дамжуулагч бол нохой юм. Нохойг жил бүр малын эмчид хандаж биеийн ерөнхий үзлэг хийлгэн, таван өвчний болон галзуугийн эсрэг вакцин тариулах хэрэгтэй. Нохой хоол идэхгүй байх, өвчний шинж тэмдэг илрэх үед малын эмчид үзүүлэх хэрэгтэй. Эдгэрэхгүй өвчин туссан бол (жш: галзуу) малын эмнэлэгт хандаж, устгах халдваргүйтгэх шаардлагатай юм.

Урьдчилан сэргийлэлт.

Нохойд хазуулах, шүлсдүүлэх, долоолгохоос зайлсхийх ба нохойны идүүр, хэвтэр , байр, ялгадас зэрэгт хүрсэн бол гараа сайтар савандаж угааж халдваргүйтгэх хэрэгтэй. Нохойд хазуулсан бол галзуугийн эсрэг гол эмчилгээ нь эмчийн зааврын дагуу  зөвхөн вакцин болон ийлдэс тариулах юм. Хувь хүн бүр өөрийн нохойгоо уяатай байлгах нь хамгийн чухал юм.

Төсвийн гүйцтэгэлийн зарлагын мэдээ 2018 оны 01 дүгээр сар

1-sar-001 1-sar-002

Галзуу өвчний жилийн эцсийн мэдээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УМЭҮГ-ын мэдээгээр 2017 онд Монгол улсын хэмжээнд 247 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн нь өмнөх жилийн үзүүлэлтээс 6.88%-иар өссөн дүнтэй байна. Мөн сүүлийн 5 жилийн дундаж (431.2)-тай харьцуулбал 1.74 дахин цөөн мал, амьтан өвчилжээ.
Тархалтын хувьд 2016 онд 14 аймгийн 72 сум, Улаанбаатар хотын 2 дүүрэгт өвчлөл бүртгэгдэж байсан бол 2017 онд 15 аймгийн 63 сум, Улаанбаатар хотын 3 дүүрэгт өвчлөл бүртгэгдэж, тархалт буурсан үзүүлэлттэй байна (Хүснэгт 1.).%d1%85%d2%af%d1%81%d0%bd%d1%8d%d0%b3%d1%821

ДЭМБ галзуу өвчний шинэ зөвлөмжийг зарлаж байна.

2018 оны 01-р сарын 18. Женев – ДЭМБ 2010 онд тунхагласан галзуу өвчний өртөлтийн өмнөх болон дараах урьдчилан сэргийлэлтийн зөвлөмжөө шинэчлэн өөрчилж байгаагаа зарлалаа. Шинэ зөвлөмж нь сүүлийн үеийн баримтуудад тулгуурласан, вакцины үнэ, тун, цаг хугацааг хэмнэх, аюулгүй байдал, эмнэл зүйн талаас үр дүнтэй байхыг гол чиглэлээ болгожээ. Мөн ийлдэс эмчилгээг оновчтой хийх талаар тусгасан байна.

Дархлаажуулалт хариуцсан SAGE (Strategic Advisory Group of Experts – Стратегийн зөвлөх шинжээчдийн групп)-ийн 2017 оны 10-р сарын хурлын байр суурийг ДЭМБ дэмжиж зөвлөмждөө тусгасан байна. Галзуу өвчний вакцин, ийлдэс эмчилгээний талаарх ДЭМБ-ын энэхүү шинэчилсэн зөвлөмжийг 2018 оны 04-р сард нийтлэгдэх Тархвар зүйн 7 хоног тутмын мэдээнд бүрэн эхээр нь тавихаар болжээ.
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үндсэн хоёр бодлогыг баримтална. Үүнд: 1. Нохдыг вакцинжуулснаар хүн халдварлах эрсдлийг таслан зогсооно. 2. Хүний вакцинжуулалт нь өртөлтийн өмнө ба дараа гэсэн хоёр хэсэг байна. Одоогийн байдлаар галзуу өвчний хүний вакцин нь идэвхигүйжүүлсэн эсийн өсгөвөрт хийсэн, тэсвэр өндөр, эсрэг заалтгүй байхыг шаарддаг.

Өртөлтийн дараах урьдчилан сэргийлэлт (PEP)
ДЭМБ-аас II ба III зэрэглэлийн өртөлтөд вакцин яаралтай хийлгэхийг зөвлөдөг.
ДЭМБ-аас гаргасан галзуу өвчний өртөлтийн зэрэглэл:

  • Зэрэглэл I – Амьтанд хүрэх ба хооллох үед арьсны гадаргууг гэмтээлгүй долоох
  • Зэрэглэл II – Арьсыг хазах, цус гаргалгүй хөнгөн самардах, гэмтсэн арьсыг долоох
  • Зэрэглэл III – Самардуулж, хазуулан нэг ба олон шарх олох, салст бүрхэвч долоох үед шүлсээр бохирдох, сарьсан багваахайд хазуулж, самардуулахад шарх үүсэх

Өртөлтийн дараах урьдчилан сэргийлэлт доорх алхмуудаас бүрдэнэ.

  1. Өртөлтийн аль ч тохиолдолд 15 минутын турш шархыг савантай усаар сайтар хөөсрүүлэн угаах, боломжтой бол иод агуулсан цэвэрлэгч, вирүсийн эсрэг бэлдмэл, зориулалтын бэлдмэлээр шархыг цэвэрлэх
  2. Ийлдсийг өртөлтийн III зэрэглэлийн үед хийнэ. Шархыг оёх шаардлагатай бол сул хөвөрхий байдалтай оёх ба ийлдсийг шархруу нэвчсэний дараа оёно.
  3. Галзуу өвчний вакциныг өртөлтийн дараа яаралтай хийнэ.

Эх сурвалж Зоонозын өвчин судлалын үндэсний төв.