Цэвэрлэгээ хийгдлээ

Цэвэрлэгээ хийгдлээ

Байгууллагын гадна орчин болон өөрийн хуваарьт газар болох 18-20 дугаар Дэлгэрэнгүй »

Хяналт, сэргийлэлтийн ажил хийгдэж байна

Хяналт, сэргийлэлтийн ажил хийгдэж байна

Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны Дэлгэрэнгүй »

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ:

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ:

09-р сарын 28 “Галзуу өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр” Жил бүрийн Дэлгэрэнгүй »

Сакура цэцэглэлээ.

Тус төвийн эмч, мэргэжилтэн, ажилчид өглөө бүр байгууллагын гадна талбайн модоо усалж байна.

18553872_1341319919295481_1233221771_o 18575212_1341319889295484_845548103_o 18596207_1341319915962148_153101218_o 18596225_1341319885962151_1643080649_o

Байгууллагын гадна талбайн ногоон байгууламжын усалгаа, бордоо хийгдэж байна.

18518522_1340706889356784_1788110822_n

НЗӨСТөв нь 2012 оноос байгууллагын гадна талбайд мод, бут, сөөгийг тарьж, төрөлжүүлж, ургуулж байгаа билээ.
Одоогийн байдлаар монос, гацуур, чацаргана, хар мод, улиас, мөнгөлөг хайлаас, далий яагаан, буйлс зэрэг 10-аад төрлийн мод манай байгууллагын гадна ургаж байна.
Тус байгууллагын нийт ажилчид өглөө бүр ногоо байгууламжиндаа усалгаа, бордоо хийн ажиллаж байна.

“Мянган цагаан нөмрөгтөн” чууллаа.

dsc_3862

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор “1000 цагаан нөмрөгтөн” эмнэлгийн мэргэжилтний чуулган Төрийн ордны Их танхимд 2017 оны 05-р сарын 11-ны өдөр боллоо. Тус чуулганы нээлтэнд Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дад сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Очирбат нарын албаны хүмүүс оролцлоо.

Тус төвөөс тархвар судлагч их эмч Д.Цэгмид, нян судлагч их эмч Ц.Оргил-Эрдэнэ, дуудлага хяналтын бага эмч Л.Эрдэнэцэцэг, лаборант Р.Чимэддулам нар оролцов.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Хамтдаа шийдвэрлэе” сэдвээр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар илтгэл тавилаа.

Байгууллагын гадна талбайн ногоон байгууламжын ажил эхэлж цэцгийн мандалд цэцгийн үр суулгав.

18425876_1937771179840034_79730367_n 18425904_1937771136506705_2086282163_n18452358_1365110063575851_1781001335_o

“Эрүүл мэнд-Ээлтэй таатай орчин” аяны нээлтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

18471828_1365111056909085_2012506543_o

Зоонозын өвчин судлалын төвийн захирлын 2017 оны А/27 тоот тушаалын тагуу “Эрүүл мэнд-Ээлтэй таатай орчин” аяны нээлтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Аяны зорилго нь хамт олны болон хувь хүний эрүүл зан үйлийг төлөвлшүүлэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, эрүүл аюулгүй ажлын байр бий болгоход оршино.

Нээлттэй хаалганы өдөрлөгт байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилав

img_0326

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/241, дүүргийн Засаг даргын А/177 захирамжийн дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”–т байгууллагынхаа үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилав.

Боом өвчнөөс урьдчилан сэргийлье!

new-piktochart_15730609_49a1af71e17fa3e0b613261f162dea275ca2a271

Шуурхай удирдлагын нэгжийн мэдээ (2017.05.12)

11180627_985509441533109_7833115686082214113_n

МОНГОЛ УЛСАД:
Зоонозын шалтгаант үйл явдал
Зоонозын халдварын хүний өвчлөлийн мэдээлэл:
Хачгаар дамжих халдварт өвчний мэдээлэл
2017 оны 5-р сарын 12-ны өдрийн байдлаар буюу тархвар судлалын тандалтын эхний 19 долоо хоногт хачгаар дамжих хачгаар дамжих халдварт өвчний 467 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үе(233)-ээс 2 дахин өндөр үзүүлэлттэй бүртгэгдсэн байна. Тухайн жилд тандалтын 18-р долоо хоногт хамгийн их буюу 135 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тандалтын 19-р долоо хоногт 48 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдол
Галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдлын тоо тархвар судлалын 19-р долоо хоногт нийт 86 тохиолдол бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ЗӨСҮТ

ОЛОН УЛСАД:

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ:

logo-zoonoz

Галзуугийн мал, амьтны өвчлөлийн мэдээ
(2017 оны эхний улирал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УМЭҮГ-ын мэдээгээр 2017 оны эхний улирлын байдлаар 14 аймгийн 25 сум, Улаанбаатар хотын 3 дүүргийн 47 голомтонд 75 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн нь өмнөх 5 жилийн дундаж (180.4)-тай харьцуулбал 58.42%-р буурсан үзүүлэлттэй байна. Өвчлөлийн тархалтын хувьд өмнөх жил (2016 оны эхний улиралд 12 аймгийн 38 сум)-үүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.Хүснэгт 1. Өвчлөлийн улиралчлал өмнөх жилүүдийнхтэй адил 1, 2-р сард аажим өсч, 3-р сард хамгийн олон (44) мал, амьтан галзуугаар өвчилсөн байна. 2017 оны эхний улирлын байдлаар таван хошуу мал, нохой, үнэг, хярс галзуугаар өвчилсөнөөс үхэр 33.33% (25), тэмээ 2.66% (2), адуу 8% (6), бог мал 33.33% (25), нохой 12% (9), үнэг 9.33% (7), хярс 1.33% (1) тус тус эзэлж байна.18403392_1332151880202195_7131250835729150705_n

Хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ

dca8329f02c5f9382c71b46bbb86eb8a

Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.

Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг бөгөөд он гарсаар хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.

Манай улсад 2005 оноос хойш хачигт халдварыг бүртгэж эхэлсэн байдаг. 2005-2015 оны хооронд нийт 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 956 нь эмнэлзүй, лабораторийн шинжилгээ, тархвар судлалаар оношлогджээ. Өөрөөр хэлбэл, хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширсон байна. Нийслэл орчмын уулт хээрийн бүсэд хачигны тоо толгой харьцангуй өндөр байдгийг 2015 онд хийсэн хачигт халдварын тандалт судалгааны үр дүнд илрүүлсэн ажээ.