Дотоод журам

НИЙСЛЭЛИЙН ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ.

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Хөдөлмөрийн дотоод журам нь НЗӨС Төвийн дарга ерөнхий менежер ба ажилтнуудын хооронд байнга үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах бөгөөд хөдөлмөрийн хамт олны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ажлын цаг ашиглалт, эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зохицуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, шаардлага, байгууллагын хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангахад оршино.
1.2. НЗӨС Төвийн (цаашид төв гэнэ) эмч, мэргэжилтэн, ажилтан нь хөдөлмөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль, Хамтын хэлэлцээр, байгууллагын дүрэм болон энэхүү хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөнө.
1.3. Төвийн дарга ерөнхий менежер нь хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүдийг үндэслэн хөдөлмөрийн дотоод журмын заалтыг баримтална.
1.4. Дотоод журмаар дараах харилцааг зохицуулна. Үүнд:
• Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт
• Байгууллагын дотоод үйл ажиллагаа
• Хөдөлмөр зохион байгуулалт
• Хүний нөөцийн менежмент
• Нийгмийн баталгаа
• Хөдөлмөрийн сахилга
• Захиргааны эрх, үүрэг
• Ажилтны үүрэг, эрх

1.5. Хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэнд захиргаа, хөдөлмөрийн хамт олон хяналт тавина.
1.6 Хөдөлмөрийн дотоод журам нь Төвийн дарга, ерөнхий менежерийн тушаалд заасан хугацаанаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

ХОЁР: ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА,
ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
2.1. Эрхэм зорилго:
Байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний ажлын хүрээнд салбар дундын хамтын ажиллагааг чанаржуулж биоаюулгүй ажиллах нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх
2.1.1 Байгууллагын эмч мэргэжилтэн, ажилчид нь байгууллагын алсын хараа, зорилго, зорилт, үндсэн зарчимуудыг баримтлан, мөрдөж ажиллана.
• “Шударга ажил олгогч байх”- ажилтнуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодлого хэрэгжүүлэхдээ Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөнө.
• “Ижил тэгш байдлыг эрхэмлэнэ”- ажилтнуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой эдлэх эрх, тусламж, урамшуулалд ижил тэгш байдлаар хамрагдах зарчимыг баримтлана.
• “Гүйцэтгэл болон оруулсан хувь нэмэр”- хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүх асуудал нь /үндсэн цалингийн шатлал, нэмэгдлүүд, ажилтны гэрээний хугацаа, албан тушаал дэвших г.м / хувь хүний ажлын гүйцэтгэлтэй шууд уялдана.
• “Ил тод байх”- удирдлагын шийдвэр, байгууллагын үйл ажиллагаа болон үйл ажиллагааны үр дүн, ажилтны эрх ашигтай холбоотой мэдээ мэдээлэл нь нийт ажилтнуудад нээлттэй, иргэд үйлчлүүлэгчдэд ил тод байна.
• “Нууцлалыг хадгалах”- ажилтны тухай хувь хүний мэдээ, материал, хувь хүний цалин хөлс, байгууллагын нууцын зэрэглэлтэй мэдээ, материалыг зөвхөн байгууллагын даргын зөвшөөрөлтэйгээр шаардлагатай байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтан, иргэдэд мэдээлнэ.
• “Өөрчлөлт шинэчлэлийг манлайлах”- байгууллагын хүний нөөцийн хөгжилд тулгуурлан орчин үеийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага, шинжилгээ, судалгаа, нотолгоонд суурилан, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх замаар эмч мэргэжилтэн ажилтнуудын мэдлэг хандлага, сэтгэлгээ, арга барилд дэвшил гаргах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах.
2.2. Зохион байгуулалт, үйл ажиллагаа
2.2.1 НЗӨС Төв нь дараах үндсэн үйл ажиллагааны чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд:
2.2.1.1 Зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ:
• Зонхилон тохиолдох халдварт өвчний байгалийн голомтын болон хүн амд суурилсан идэвхтэй тандалт судалгаа.
• Зоонозын халдвар өвчний эрсдэлтэй обьектын эрсдлийг тогтоох лабораторид суурилсан хяналтын шинжилгээ.
• Зоонозын халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын үйл ажиллагаа.
• Зоонозын халдварт өвчний зорилтот бүлэгт чиглэсэн мэдээлэл, сургалт сурталчилгаа
• Зоонозын халдваргүйтгэлийн талаар эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах дадлагажуулах сургалт.
• Зоонозын халдварт өвчний урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, мэрэгчгүйтгэл, шавжгүйтгэлийн үйл ажиллагаа.
2.2.1.2 Зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээ:
• Зоонозын халдварт өвчний яаралтай дуудлагын тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах
• Зоонозын халдварт өвчний мэдээ, мэдээллийн солилцох
• Зоонозын халдварт өвчний сэжигтэй хүн, зэрлэг амьтдын үхэл хорогдлын яаралтай дуудлагын тусламж үйлчилгээ
• Зоонозын халдварт өвчний хүний өвчлөлийн голомтыг цомхотгон дарах
2.2.2. Тус төв нь дээрх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхдээ Монгол улсын хууль, тогтоомж, дүрэм, заавар, стандарт, удирдамж мөн нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар тусгагдсан заалтыг үйл ажиллагаандаа тусган, үйлчлэх хүрээний эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ажиллана.
2.2.3 НЗӨС Төвийн дэргэд дараах зөвлөл, хороо, комисс, алба ажиллана.
• Удирдлагын зөвлөл
• Эрүүл мэндийн ажилтны ёс зүйн хэсгийн хороо
• Байгалийн голомтот халдварт өвчний халдвартай буюу сэжигтэй материалтай ажиллах халдвар хамгааллын дэглэмийн комисс
• Чанарын алба
• Дотоод хяналтын ажилтан
2.2.4 НЗӨС Төв нь Эрүүл мэндийн сайдын баталсан дүрмийг баримтлан ажиллах, батлагдсан орон тоо, хүний болон санхүүгийн зохистой хувиарлалтыг холбогдох хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын тушаал шийдвэрийн хүрээнд нийцүүлэн зохион байгуулна.
2.3 Удирдлага ба манлайлал
2.3.1Байгууллагын удирдах ажилтан нь дараах мэдлэг ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Үүнд:
• Удирдахуйн ухааны зохих түвшингийн мэдлэгтэй, манлайлагч байх
• Үйл ажиллагааны чиглэлээр асуудлыг зохих шатанд оновчтой, түргэн шуурхай шийдвэрлэх чадвартай байх
• Тусламж үйлчилгээний тасралтгүй, яаралтай байдлыг ханган ажиллахад мэдээлэл, зохицуулалт, шуурхай байдлыг ханган ажиллах
• Үйл ажиллагааны чиглэлээр шинэ технологи, дүрэм, журмыг боловсруулах сайн туршлагыг дэмжин хэрэгжүүлэх
• Үйл ажиллагааны чиглэлээр эрүүл мэндийн болон бусад байгууллагыг татан оролцуулах ажлыг зохион байгуулах, мэргэжлийн удирдлага арга зүйгээр ханган ажиллах чадвартай байх
• Өөрийгөө удирдах, хөгжүүлэх
2.3.2. Удирдах ажилтны бусдаас ялгарах онцлог чанар. Үүнд:
• Өөртөө итгэлтэй байх.
• Хүмүүстэй харилцах харилцааны өндөр ур чадвартай байх
• Цаг хугацааг зөв хувиарлах, үр бүтээлтэй ашиглах чадвартай байх
• Санал шүүмжлэл хүлээн авч чаддаг, ажилдаа зөв тусгаж хэрэгжүүлдэг байх.
• Ажилтандаа санаа тавьж, урам зориг өгч чаддаг байх, тэдний хувийн нууцыг найдвартай хадгалах чадвартай байх.
• Шийдэмгий, мэдрэмжтэй, зарчимч байх.
2.3.3 Байгууллагын удирдлагаас хамт олны дунд чөлөөт ярилцлага зохион байгуулах, санал хүсэлтийг ил тод нээлттэй байдлаар хүлээн авах, үйл ажиллагаандаа тусган, үр дүнг тооцдог байх.
2.3.4 Ажилчид удирдах албан тушаалтантай шууд харьцана.

ГУРАВ: ДОТООД ҮЙЛ АЖИЛЛАГАА
3.1. Байгуулагын төлөвлөгөө, тайлан түүнд тавих хяналт
3.1.1 Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж явуулах ба байгууллагын дэргэдэх хороо, комисс, алба, зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөөгөө удирдлагын зөвлөлийн гишүүдэд хянуулж гаргана.
3.1.2 Төлөвлөгөөнд байгууллагын тухайн жилд дэвшүүлсэн зорилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, байгууллагын удирдлага батална.
3.1.3 Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, мэдээг улирал, хагас, бүтэн жилээр, тушаал зааврын дагуу гарган удирдах дээд байгууллагуудад заагдсан хугацаанд хүргүүлнэ.
3.1.4. Байгууллагын эмч мэргэжилтэн, ажилчид нь үйл ажиллагааны тайлангаа сар бүрийн эхний 5 хоногт багтаан тасгийн эрхлэгч нарт заагдсан хүснэгтийн дагуу гарган, дүгнүүлэх ба нэмэгдэл мөнгөн урамшуулалыг түр журмын дагуу олгоно.
3.2. Дотоод ажлын зохион байгуулалт
3.2.1 Байгууллага нь удирдлагын зөвлөлийн хурлыг сард 1-ээс доошгүй удаа хуралдуулах ба цаг үеийн шаардлагаар ээлжит бус хурлыг хуралдуулна.
3.2.2. Байгууллагын дарга, эмч мэргэжилтнүүдийн хурлыг долоо хоног бүрийн Даваа гаригт зохион байгуулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын биелэлт, явцын талаар ярилцаж цаашид хийх ажлыг товлоно.
3.3. Тамга тэмдэг албан хэрэг хөтлөлт
3.3.1 Байгууллагын тамга тэмдгийг байгууллагын удирдлага барина.
3.3.2 Тамгыг тусгай сейфэнд хадгалах ба тамга тэмдгийн бүрэн бүтэн байдлыг бичиг хэрэг, архивын ажилтан хариуцна.
3.3.3 Монгол улсын засгийн газрын 2001 оны 41 тогтоолоор баталсан “ тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар” , Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 тугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар батлах тухай” болон бичиг баримтын стандартыг үндэслэн албан хэрэг хөтөлнө.
3.3.4 Бичиг хэрэг архивын ажилтан нь архив, албан хэрэг хөтлөх талаар гаргасан дүрэм, журам, зааврын дагуу байгууллагын албан хэргийг үнэн зөв, эмх цэгцтэй эрхлэн хөтөлж явуулах үүрэгтэй.
3.3.5. Бичиг хэрэг архивын ажилтан нь удирдах дээд байгууллагын мэдээллийн нэгдсэн цахим сүлжээгээр мэдээ, мэдээллэл, албан бичгийг цаг алдалгүй хүлээн авч, нэгжүүдийг мэдээллээр ханган, эргэн мэдээлж, хяналт тавьж ажиллана.
3.3.6 Баримт бичгийг комьпютерт боловсруулан, эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, батлуулсны дараа хэвлэмэл хуудас авч хэвлэнэ. Баримт бичиг боловсруулсан, хянасан ажилтны нэр, гарын үсэг, баримт бичгийн нэг хувийг байгууллагадаа хадгална.
3.3.7 Бичиг хэрэг, архивын ажилтан нь нийт баримт бичгийн эргэлтийн хэмжээг дараах байдлаар жилийн эцэст хуудасны тоогоор гаргаж, хууль тогтоомжийн дагуу эмхэлж цэгцлэн архивт хадгална Үүнд:
• Даргын тушаал
• Гадагш явуулсан бичиг
• Ирсэн бичиг /МУЗГазрын тогтоол, ЭМСайдын тушаал, Нийслэл, дүүргийн засаг дарга, НЭМГ, ЗӨСҮТөвийн даргын тушаал, захирамж, албан тоот , зөвлөмж г,м/
• Төлөвлөгөө, тайлан, протокол
• Өргөдөл, гомдол
• Анхан шатны бүртгэл маягт
3.3.8 Бичиг хэрэг, архивын ажилтан нь явуулах баримт бичгийг хүлээн авч, бүрдлийг ашиглах, бүртгэх, дугтуйлах, хаяглах, илгээх ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Явуулах баримт бичгийн утга агуулга, хэл найруулга, бүрдлүүдийг боловсруулсан, хянасан мэрэгжилтэн, ажилтан хариуцна.
3.3.9 Байгууллагын албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж үүсгэх, тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжын дагуу бичиг хэрэг архивын ажилтан бүрэн хариуцна.
3.3.10 Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дотоод хяналт, чанарын алба нь албан ажлын хүрээнд шаардлагатай мэдээ, баримт бусад зүйлсийг шаардан гаргуулах, баримт бичгийн бүрдэл, стандарт, шаардлагын дагуу боловсруулсан эсэх, албан бичгийн хэрэгжилтэнд хяналт тавина.
3.4. Албан тушаалтныг орлох, хавсран ажиллах
3.4.1 Байгууллагын дарга өөрийн эзгүйд ажил үүргийг ажлын дадлага туршлагатай эмч мэргэжилтэнд орлуулах ба орлон ажиллагчийн эрх хэмжээг тушаалд тусгана.
3.4.2 Орлон гүйцэтгэгч нь байгууллагын болон тусламж үйлчилгээний хэвийн тасралтгүй байдлыг ханган ажиллана.
3.4.3 Орлон гүйцэтгэгч нь доорхи асуудлаар шийдвэр гаргахыг хориглоно. Үүнд:
3.4.3.1 Санхүүгийн баримт бичигт нэгдүгээр гарын үсэг зурах.
3.4.3.2 Байгууллагын бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулах, хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тушаал шийдвэр гаргах.
3.4.3.3 Дотоод, гадаад хамтын ажиллагааны талаар шийдвэр гаргах.
3.4.3.4 Батлагдсан дүрэм, журамд өөрчлөлт оруулах.
3.4.3.5 Батлан даалт гаргах.
3.4.3.6 Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах.
3.4.3.7 Санхүү, эд хөрөнгөтэй холбоотойгоор тушаал, шийдвэр гаргах.
3.4.4 Байгууллагын дарга түр эзгүй байх тохиолдолд орлон гүйцэтгэх албан тушаалтныг НЭМГ, ЗӨСҮТөв болон дүүргийн ЗДТГ-т албан ёсоор мэдэгдэж, гүйцэтгэх ажлын чиглэлийг танилцуулан, орлон гүйцэтгэх албан тушаалтанд хүлээлгэн өгнө.
3.4.5 Даргын эзгүйд түр орлон гүйцэтгэгч нь ажиллах хугацаандаа тухайн албан тушаалтны үүрэг ажлыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуу бүрэн хариуцаж гүйцэтгэнэ.
3.4.6. Дарга нь удаан хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, сургалт семинарт хамрагдах, эмчлүүлэх, албан томилолтоор гадаад, дотоодод ажиллах, хувийн шалтгаанаар чөлөө авах үед ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлэх ба орлон ажилласан ажилтанд нэмгэдэл хөлсийг энэ журамд заасны дагуу олгоно.
3.5. Албан томилолт
3.5.1 Ажилтныг өглөө ажилдаа ирэх, орой буцаж харих бололцоогүй газарт зохих удирдамж шийдвэрийн дагуу тодорхой хугацаагаар томилон ажиллуулах ба энэ нөхцөлд албан томилолтын зардал олгоно.
3.5.2 Томилолтын зардалд байр, хоол шаардлагатай гэж үзвэл холбоо, хотын доторх унааны зардал орно.
3.5.3 Томилолтын хуудаст томилолтын хугацаа, гүйцэтгэх ажлын товч утга, тээврийн хэрэгслийн төрөл зэргийг тусгана.
3.5.4 Томилолтын зардлыг төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журам жишгийг баримтлан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, батлагдсан зардлын төсвийг үндэслэн урьдчилгааг олгож, албан томилолтын үүрэгт ажлыг гүйцэтгэж ирснээс хойш ажлын үр дүнг тооцон /илтгэх хуудас, тайлан / үлдэгдэл томилолтыг тооцон олгоно.
3.6 Өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт
3.6.1 Байгууллага нь өмч хөрөнгийг хадаглах, хамгаалах, хэмнэлттэй зарцуулах, үргүй зардал гарахаас сэргийлэх зорилгоор өөрийн байгууллагын эд хөрөнгийг агуулах тусгай зориулалтын складтай, эд хөрөнгөнд улирал, хагас, бүтэн жилээр тоолого хийж, эд хариуцагчидад хяналт тавьж ажиллана.
3.6.2 Санхүүгийн болон эд хариуцагч ажилдаа хариуцлага алдаж, өмч хөрөнгө ашигласан, алдаж үрэгдүүлсэн, дутаасан зөрчил гаргасан ажилтныг дахин ижил төрлийн ажлын байранд ажиллуулахыг хориглоно.
3.6.3 Байгууллагад ашиглагдаж буй техник тоног төхөөрөмж, комьпютер, багаж хэрэгслийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны зааврын дагуу зөв ашиглах, эвдрэл гэмтлийн оношлогоо, шаардагдах сэлбэг хэрэгсэл, түүний зарцуулалт, программ хангамж, дагалдах хэрэгслүүдийг тодорхойлох засвар үйлчилгээ хийх, хяналт тавих асуудлыг өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар оруулж, байгууллагын удирдлага шийдвэрлэнэ.
3.6.4 ажилтан техник хэрэгслийг зөвхөн ажлын зориулалтаар ашиглах ба бусдад шилжүүлэх, ашиглуулах, ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарах, гадны байгууллагын захиалгат ажил гүйцэтгэх, сүлжээний программ хангамжийг өөрчлөх засварлахыг хориглоно.
3.6.5 Техник тоног төхөөрөмжийг өөрийн буруугаас эвдэж гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн бол гарсан хохирлын хэмжээгээр хариуцсан ажилтнаар тухайн үеийн зах зээлийн үнийг баримтлан төлүүлж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад хандан шийдвэрлэнэ.
ДӨРӨВ: ХӨДӨЛМӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
4.1 Ажил, амралтын цаг
4.1.1 Долоо хоногийн ажлын хоног 5, ажлын цаг 30, өдрийн ажлын үргэлжлэл нь 6 цаг байх ба 0900-1700 цаг, үдийн завсарлага 1200-1300 цагийн хооронд байна. “Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 тоот тушаалын хавсралтанд заагдсан ажил албан тушаалын жагсаалтанд бичигдээгүй ажилтан ажилчид өдрийн 8 цагаар ажиллана. Шаардлагатай нөхцөлд эмч, мэргэжилтэн, ажилчид уртасгасан цагаар ажиллах.
4.1.2 Ажил байдлын онцлог, цаг улирал, ажлын ачаалал зэргийг харгалзан захиргаанаас ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажлын цагийг өөрчлөн зохицуулж болно.
4.1.3 Ажилтан ажилдаа ирэх, ажлаас гарахдаа цагаа харуул, дуудлага хяналтын жижүүрт бүртгүүлнэ. Ажлын цагийн бүртгэл нь цалин, илүү цагийн нэмэгдэл олгох үндэслэл болох ба ерөнхий менежерийн зөвшөөрлөөр илүү цагаар ажилласан тохиолдолд уг ажлын цагийг харуулууд бүртгэж, хүний нөөцийн мэргэжилтний мэдүүлснээр ерөнхий менежер баталгаажуулсан илүү цагийн хөлсийг олгоно.
4.1.4 Ажилтан албан ажлаар гадуур явах тохиолдолд төвийн дарга, багийн ахлагчаас зөвшөөрөл авч, гадуур ажлын дэвтэрт бүртгүүлж, ямар ажил гүйцэтгэснээ эргэж мэдээлнэ.
4.1.5 Ажилтан үүрэгт ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь хийж дуусгаагүй эсвэл өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйгээс ажлын бус цагаар ажилласан бол илүү цагаар ажилласанд тооцохгүй.
4.1.6 Харуулууд дараагийн ээлжийн хүн ирэхээс өмнө ажлаа орхин явахыг хориглоно.
4.1.7 Хүндэтгэх шалтгаанаар дараагийн хүн ээлжинд гарах боломжгүй бол захиргаа өөр хүн томилон ажиллуулна.
4.1.8 Ажил үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй бол ажилтанг хооллох боломжоор хангана.
4.2 Ээлжийн амралт
4.2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ажилтан хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон ээлжийн амралтыг биеэр эдэлнэ. Ажлын зайлшгүй шалтгааны улмаас амралтыг биеэр эдлүүлээгүй тохиолдолд үндсэн цалингийн 50 хувиар тооцон мөнгөн урамшуулал олгоно.
4.2.2 Ерөнхий менежер ажилтанд ээлжийн амралтыг олгохдоо /Хөдөлмөрийн тухай хуулийн 79,6-д заасныг баримтлахаас гадна/ ажил үүргийн онцлог ажилласан жил, хөдөлмөрийн бүтээмж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл зэргийг харгалзан ээлжийн амралтын хоног дээр нэмэгдэл хоног олгож болно.
4.2.3 Эрүүл мэндийн тухай хуулийн 29,7-д заасны дагуу ажилтанд ажилласан 5 жил тутамд хөдөлмөрийн тухай хуулийн 79-д тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр 1 өдрийн нэмэгдэл амралтыг олгоно.
4.2.4 Ажилтан ерөнхий менежерийн тушаалаар баталсан хуваарийн дагуу ээлжийн амралт эдлэх бол ээлжийн амралтыг ажлын ачаалал, ажилтны хүсэлт, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан зохицуулж болно. Гэхдээ байгууллагын ажлын онцлогоос хамааран 7-9 сар хүртэлх хугацаанд амралт олгохыг хязгаарлана.
4.3 Чөлөө олгох
4.3.1 Цалинтай болон цалингүй чөлөөг байгууллагын даргад өргөдөл гарган өгч, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өргөдөл, холбогдох бичиг баримт нь бүртгэгдсэнээр чөлөөг хүчинтэйд тооцно.Онцгой шаардлага гарсан тохиолдолд утсаар болон амаар байгууллагын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэж, холбогдох баримтыг ажилдаа эргэж орсон даруйдаа бүрдүүлэн өгч болно.
4.3.2 Ажилтанд ажлын 5 хүртэлх өдрийн чөлөөг ажилтны өргөдөл, холбогдох баримтыг үндэслэн олгож ажлыг нь зохицуулна. Ажлын 5 хоногоос дээш хугацааны чөлөө олговол тушаал гаргана. Тушаалд ажилтны өргөдөл болон бусад баримтыг хавсаргана.
4.3.3 Ажилтанд захиргааны чөлөөг дараах журмаар олгоно.
4.3.3.1 Тасгийн эрхлэгч , хүний нөөцийн менежер нь ажлын 3 цаг хүртлэх хугацааны чөлөө олгож болно.
4.3.3.2 Ажилтанд 2 сар хүртэлх хугацааны чөлөөг ерөнхий менежер олгоно.
4.3.4 Байгууллагын дарга байгууллагын үндсэн ажилтанд доорхи нөхцөлд хүндэтгэн үзэх шалтгаанаар цалинтай чөлөө олгоно. Үүнд:
4.3.4.1 Төрийн албан хаагчийн биеийн байцаалтанд бичигдсэн ураг төрлийн хүмүүс/ Эцэг эх, хадам аав, ээж, хань, өөрийн хүүхэд, төрсөн ах , эгч дүү, ах дүүгийн хүүхэд гэх мэт/ таалал төгссөн үед үүрэгт ажлын 5 өдөр, өөр газарт ажлын 7 өдөр хүртэл
4.3.4.2 Төрсөн ах дүү хүүхэд нь болон өөрөө гэрлэх,/4/ гэр бүлд нь хүүхэд төрөх,/7/ хөдөлмөрийн алдар, насны ой тэмдэглэх,/2/ шинэ гэр байшин ёслол,/3/ байр худалдан авах /4/ хүүхэд үрчлэн авах бол дүүрэгт ажлын 3 өдөр, өөр газарт 5 өдөр хүртэл
4.3.4.3 Эмнэлгийн 13А маягтын дагуу яаралтай шинжилгээ өгөх, онош тодруулах болсон тохиолдолд тухайн үеийн хугацаагаар
4.3.4.4 Анкетанд бичигдсэн ураг төрлийн хүмүүсийг эмнэлэгт хэвтэхэд асран халамжлах, сахихад ажлын 7 хоног хүртэл чөлөө олгоно.
4.3.4.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 104 –д заасны дагуу жирэмсэн эмэгтэйчүүд төрөхийн өмнөх чөлөө авахаас 1 сарын өмнө өргөдөл гаргах ба хүүхдээ асрах чөлөө авсан эмэгтэйчүүд ажилдаа эргэн орохоос 2 сарын өмнө энэ талаар байгууллагын захиргаанд өөрийн биеэр мэдэгдэнэ.
4.3.4.6 Ажилтанд эхнэр нь амаржснаас хойш 1 сарын дотор багтаан ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно.
4.3.4.7 Ажилтныг мэргэжил эзэмших, дээшлүүлэх, давтан сургалтанд хамрагдах үед нь ажлын онцлог, боломж байдлыг харгалзан чөлөө олгож, уг хугацааных нь эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлсийг Төрийн Албаны Тухай хуулийн 27.1.9-д заасныг үндэслэн олгоно.
4.3.4.8 Ажилтан мэргэжлийн чиглэлээр байгууллагын захиалгаар гэрээ байгуулан 3 сар хүртэл хугацаагаар сургалтанд хамрагдсан тохиолдолд цалинтай, бусад нөхцөлөөр сургалтанд 6 сар хүртэл хугацаагаар хамрагдсан тохиолдолд удирдлагын зөвлөлөөр шийдвэрлэнэ
4.3.5 Ажилтан нь чөлөөний хугацаа дуусмагц үргэлжлүүлэн чөлөө авахыг хүсвэл өргөдлөө дахин гаргаж, албан ёсоор шийдвэрлүүлнэ.
4.4 Цалин хөлс, нэмэгдэл, мөнгөн урамшуулал
4.4.1 Эрүүл мэндийн ажилтны үндсэн цалингийн ангилал зэрэглэлийг Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ-ийн сүлжээгээр, бусад ажилтны үндсэн цалингийн ангилал зэрэглэлийг ТҮ-ийн сүлжээгээр тогтооно.
4.4.2 Цалингийн шатлалыг сонгохдоо тухайн албан тушаалд ажилласан үр дүн, ажлын ачаалал, оруулсан хувь нэмэр, ур чадвар, идэвх санаачлага, ёс зүйг голлон анхаарна.
4.4.3 Үндсэн цалинг сар бүрийн 10, 25-ны дотор, нэмэгдэл хөлс, нэмэгдлийг сар бүрийн сүүлийн цалинд олгоно.
4.4.4 Үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, байгууллагын шагнал урамшуулал олгох, байгууллагын шагналд нэр дэвшүүлэх нөхцөл журмыг Төвийн дарга, ерөнхий менежерийн тушаалаар баталж мөрдүүлнэ.
4.4.5 Байгууллагын төсөв, санхүүгийн боломжоос шалтгаалан дараах нэмэгдэл, шагнал урамшуулалыг олгож болно. Үүнд:
4.4.5.1 Тухайн жилийн ажлын үзүүлэлтээр байгууллагын аварга болсон ажилтныг үндсэн цалингийн 80%-100%, идэвх санаачлагатай ажилласан ажилчдыг үндсэн цалингийн 20%-50% хүртэл сар, улирлаар шагнаж урамшуулна.
4.4.5.2 Ñàð, óëèðëûí àæëûí ¿ð ä¿íãèéí ìºíãºí óðàìøëûã ажилтны àæëûí ¿ð ä¿í, ã¿éöýòãýëèéã õàðãàëçàí ¿íäñýí öàëèíãèéí 5-15% ñàð, óëèðëààð òîîöîæ îëãîíî.
4.4.5.3 БГХШ болон бусад шинжилгээ судалгааны үед тарваган тахал, боом, холерын нян / өсгөвөр/ илрүүлж, ЗӨСҮТөвөөр баталгаажуулсан тохиолдолд шагналт цалинг байгууллагын чадамжаас шалтгаалан баг хамт олонд 60% хүртэл тооцон цалинг олгоно.
4.4.6 Ажилтанд ээлжийн амралтын олговрыг олгохдоо тухайн жилийн дундаж цалингаар бодож амралт авахын өмнө олгоно.
4.4.7 Эрүүл мэндийн хуулинд нэмэлтээр оруулсан 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 26.1.1, 1-2 –р заалтын дагуу жил бүр тэтгэвэрт гарах ажилтны судалгааг үндэслэн тэтгэмжийг тухайн жилийн төсөвт суулгаж өгнө.
4.4.8 Ивээн тэтгэгчийн ба өөрийн зардлаар семинар, дамжаанд явбал явсан хугацаанд нь үндсэн цалинг хэвээр олгоно.
4.4.9 Тухайн цаг үеийн нийтийг хамарсан өвчлөлийн үед идэвх санаачлагатай ажилласан ажилчдыг шагнал урамшуулалд хамруулах.
4.4.10 Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж амжилт гаргасан ажилтанд сард нэг удаа нэмэгдэл урамшуулал олгох.
4.4.11 Байгууллагын даргын шийдвэрээр батлагдсан орон тооны ажлын байрыг ажилтанд хавсран ажиллуулж нэмэгдэл олгохыг зөвшөөрнө. Хавсран ажилласны нэмэгдлийг үндсэн цалингийн 40 хүртэл хувиар, хослон ажилласан нөхцөлд 25 хүртэл хувиар, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн болон ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд 15 хүртэл хувиар бодож нэмэгдэл хөлс олгох эсвэл цалингийн зөрүүг олгоно.
4.4.12 Байгууллагын даргын ур чадварын нэмэгдлийг НЭМГ, ЗӨСҮТөвийн хяналт шинжилгээ үнэлгээний багийн үнэлгээ болон бүтээгдэхүүн нийлүүлэлт үр дүнгийн гэрээ, мэргэжил арга зүйн удирдлагын гэрээний биелэлтэнд өгсөн үнэлгээ, дүгнэлт бүхий албан бичиг, НЭМГ, ЗӨСҮТөвийн даргын тушаалыг үндэслэн тооцон олгоно.
4.4.13 Байгууллагын эрүүл мэндийн ажилтны ёс зүйн хэсгийн хорооны дарга, гишүүдэд ажил үүргийн хувиарын дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийг харгалзан улирал тутамд 20-50% хүртэл урамшуулал олгоно.
4.4.14 Байгууллагын тасгийн эрхлэгч нарт сар бүр үндсэн цалингийн 10% нэмэгдэл олгоно.
4.4.15 Ажилтан захиргааны санаачлагаар ажлын бус цагаар лабораторийн шинжилгээ судалгаа, ариутгал халдваргүйтгэл хийх, ойрын ба алсын хүн амьтны дуудлага, БГХШ, ТСШинжилгээ, амралтын өдрүүдэд ажилласан болон цахилгаан сантехникийн засвар зэрэг ажлыг илүү цагаар хийсэн бол илүү цагийн мөнгийг ажлын 1.5, нийтээр амрах болон баяр ёслолын өдөр 2 дахин бодож олгох буюу биеэр амраана.
4.4.16 Ажилтны хүсэлтийг үндэслэн 1 сар хүртэл сарын цалинг урьдчилан олгож болно.

4.5 Дараахь шалтгааны улмаас ажилтны цалингаас суутгал авах эрхтэй.
4.5.1 Орлогын татвар болон Монгол улсын хууль тогтоомжуудын дагуу цалингаас хууль ёсоор заавал суутгах суутгалууд болон ажиллагсдын зөвшөөрсний дагуу ҮЭ-ийн гишүүдийн татвар үндсэн цалингийн 1%
4.5.2 Ажиллагсдын зөвшөөрснөөр хамтын сангийн хуримтлалд 5000 төгрөг суутгана.
4.5.3 Төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан тохиолдолд ажилтны буруутай үйлдлээс шууд хамааралтайгаар эвдэрч гэмтсэн, буруу ашигласан буюу алдагдсан аливаа эд зүйл, тоног төхөөрөмжийн төлбөр, зардлын хохирлыг нөхөн төлүүлэх.
ТАВ: ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ
5.1 Хөдөлмөрийн гэрээ
5.1.1 Ажилтантай хугацаатай ба хугацаагүй гэсэн 2 төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулна.
5.1.1.1 Байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна.
5.1.1.2 Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болно. Гэрээний хугацаа нь 6 сараас 1 жил байна.
5.1.1.3 Ажлын ачаалал нэмэгдсэн үед, улирлын чанартай ажил, чөлөө авсан ажилтны оронд ажиллаж байгаа ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулна. Хугацаатай гэрээг 1 удаа сунгах ба сунгахдаа анхны байгуулсан гэрээнээс илүү хугацаагаар сунгахыг хориглоно.
5.1.1.4 Онц шаардлагатай, дутагдалтай мэргэжлийн ажилтан болон онцгой өндөр ур чадвар шаардсан албан тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу өөр газар ажиллаж буй ажилтантай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулж болно. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч иргэнд энэхүү дотоод журамд заагдсан хөнгөлөлт, тусламж үл хамаарна.
5.1.2 Хөдөлмөрийн гэрээг 2 хувь бичгээр байгуулж, нэг хувийг ажилтанд өгнө. Үлдэх хувийг ажилтны хувийн хэрэгт байршуулна.
5.1.3 Хөдөлмөрийн гэрээг дүгнэснээр уг гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгох асуудлыг тухайн үед нь гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.
5.2 Хөдөлмөрийн гэрээ байгуулах.
5.2.1 НЗӨСТөв нь Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”,”Төрийн албаны тухай хууль”, “Төсвийн тухай хууль”-д заасны дагуу иргэний шударга, ил тод нээлттэй зарчмыг баримтлан сонгон шалгаруулах замаар хүний нөөцийг бүрдүүлнэ.
5.2.2 Шинэ ажлын байранд сонгон шалгаруулалтаар, бусад ажлын байранд нөөцөөс ажилтан авна.
5.2.3 Ажлын байрыг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр 3 хоног зарлах ба хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэх асуудлыг байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хариуцаж, сонгон шалгаруулалтыг тусгай томилогдсон комисс явуулна.
5.2.4 Тусгай томилогдсон комисс нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд байгууллагын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан, тухайн сонгон шалгаруулах ажлын байртай шууд харьяалалтай тасгийн эрхлэгч, холбогдох мэргэжилтэн байлцуулан тухайн ажлын байранд тохирох иргэнийг судлан зөвшилцсөний дагуу дарга эцсийн шийдвэр гаргана.
5.2.5 Байгууллагын хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэгдсэн, тухайн ажлын байранд тохирсон нэр дэвшигч хангалттай байгаа тохиолдолд ажлын байрыг зарлалгүйгээр ажлын байранд тохирсон ажилтныг санал болгож, удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.
5.2.6 Шалгаруулалт болон ярилцлаганд тэнцэж ажилд орох болзол хангасан иргэнтэй Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24-р зүйлд заасны дагуу ажил олгогч нь харилцан тохиролцсоны дагуу бичгээр гэрээ байгуулна. Хөдөлмөрийн гэрээг туршилтаар ажиллахад 6 сар байна. Тухайн ажлын байр цаашид хэвээр хадаглагдах хэрэгцээтэй болон ажлын гүйцэтгэл хангалттай гэж үзвэл гэрээг сунгана.
5.2.7 Тухайн ажлын байранд шинээр томилогдон орсон ажилтанд “Байгалийн голомтонд халдварт өвчний халдвар хамгааллын дэглэмийн заавар”-ыг 3 хоногийн дотор судлуулан шалгалт авч тэнцсэн тохиолдолд 6 хүртэл сарын туршилтын хугацаагаар ажиллуулж, уг ажилтан ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг харгалзан жинхэнэ ажилтнаар ажиллуулж, хөдөлмөрийн гэрээг жилээр ба хугацаагүй байгуулна.
5.2.8 Ажилд орохыг хүссэн иргэн, эмч мэргэжилтэн нар дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд:

• Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл
• Иргэний үнэмлэх/нотариатаар батлуулсан хуулбарын хамт/
• Нийгмийн даатгалын дэвтэр (ажил эрхлээгүй бол оршин суугаа газрын хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тодорхойлолт)
• Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
• Ажлын байрны тодорхойлолтонд заасан мэргэжлийн болон боловсролын үнэмлэх, диплом, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ/тусгай зөвшөөрөл/, (лиценз)
• Эрүүл мэндийн үзлэгт орсон тухай эмнэлгийн байгууллагын тодорхойлолт бүхий хуудас
• ТАХ-ын анкет
• Ажилд орохын өмнө ажиллаж байсан буюу суралцаж байсан байгууллагын тодорхойлолт
• Гурван үеийн намтар
• Тухайн дүүрэг хорооны цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх тухай тодорхойлолт.
5.2.9 Байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтныг ажилд авсны дараа доорхи үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
5.2.9.1 Ажилд шинээр орсон ажилтанд ажлын үнэмлэх олгож, хувийн хэрэг нээн ажилтны талаар холбогдох мэдээлэл, баримт бичгийг /Энэхүү журмын 5.2.7-д заасан барим бичиг/ бүрдүүлэн тухай бүр баяжилт хийж тэмдэглэж байна.
5.2.9.2 Ажилтны хувийн хэрэг нь нууцын зэрэглэлтэй материал тул баталгаатай газар хадаглаж, бусдад удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр танилцуулахыг хориглоно.
5.2.9.3 Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаандаа мөрдлөгө болгодог хууль тогтоомж, байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулан гарын үсэг зуруулан авч хувийн хэрэгт нь хадгална.
5.2.9.4 Шаардлагатай дархлаажуулалтанд хамруулна.
5.2.9.5 Ажилтныг ажлын байранд шавилан дагалдах, сургах хөтөлбөрийг тухайн ажлын байрыг харьяалах тасгийн эрхлэгч, мэргэжилтэнтэй хматран боловсруулж, хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.
5.2.10 Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэглэмийн комисс, багийн ахлагч нар нь аюулгүйн ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, гал усны аюул, халдвартай болон сэжигтэй материалтай ажиллах дэглэм, заавар журмын талаар зааварчилгаа өгнө.
5.3 Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох
5.3.1 Ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө байгууллагын удирдлагад өгсөн тохиолдолд ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлана.
5.3.2 Туршилтын хугацааны явцад ажил үүргээ хангалгүй гүйцэтгэж, ажлын байрны тодорхойлтонд заасан нөхцөл, шаардлага хангахгүй бол анх байгуулсан гэрээг захиргааны санаачлагаар хугацаанаас нь өмнө цуцалж болно.
5.3.3 Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 37-40-р зүйлд заасан нөхцлөөр дуусгавар болгох, цуцлах ба ажилтныг дор дурьдсан ноцтой зөрчил гаргасан үед хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар шууд цуцлана. Үүнд:
5.3.4. Ажлын байранд согтууруулах ундааг ажлын цагаар болон бусад үед хэрэглэсэн, согтуугаар ажилдаа ирсэн, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.
5.3.4.1 Удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүйн улмаас ноцтой дутагдал гаргасан, ажлын байрны тодорхойлолт, жилийн төлөвлөгөөний биелэлт хангалтгүй үнэлэгдсэн
5.3.4.2 Дэглэмийн зааврыг давтан буюу ноцтой зөрчсөн тохиолдолд
5.3.4.3 Мэргэжлийн алдаа, ёс суртахууны доголдол гаргаж, үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан
5.3.4.4 Холбогдох дүрэм, журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг гаргасны улмаас байгууллагад 1 сарын дундаж цалингаас дээш төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь байгууллагын болон хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон
5.3.4.5 Ажлын байран дээр танхайрч хүний амь, нас эрүүл мэндэд халдсан нь тогтоогдвол
5.3.4.6 Ажилтан захиргааны чөлөө аваад, чөлөөний хугацаа дууссанаас хойш хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй ажлын 3хоног өнгөрсөн
5.3.4.7 Үргэлжилсэн ажлын 3 хоногоор ажил тасалсан
5.3.4.8 байгууллагын тамга тэмдэг, албан бичгийн бланкийг хувьдаа ашигласан болон байгууллагын нэрийг ашиглан өөр бусад байгууллага, хүмүүсийг хуурч мэхэлсэн, байгууллага болон ажилтныг залилан мэхэлсэн, байгууллага хамт олон, байгууллага болон ажилтны хувийн нууцыг бусдад дэлгэсэн, худалдсан, хэвлэл мэдээллээр цацсан.
5.3.4.9 Бусдаас авилга хээл хахууль авсан нь нотлогдсон
5.3.5 Дээрх ноцтой зөрчлүүдийг ажилтантай байгуулах хөдөлмөрийн болон ажлын байрны тодорхойлолтонд тусган баталгаажуулах ба тухайн ажилтны ажлын байрны онцлогоос шалтгаалан өөр ноцтой зөрчлийг ажилтантай тохиролцон гэрээнд тусгаж болно.
5.3.6 Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон, хугацаа нь дууссан бол тухайн ажилтны гэрээг дуусгавар болгох үндэслэл болно.
5.3.7 Төвийн дарга ерөнхий менежер нь Монгол улсын засгийн Газраас явуулж байгаа бодлого чиглэл зохицуулалтын хүрээнд Төвийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт шинэчлэлт хийх, ажилтнуудын ажлын ачааллыг нягтруулах тохиолдолд орон тооны цомхотголоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцална.
5.3.8 Төвийн дарга ерөнхий менежер нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэртээ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, ажил хүлээлцэх хугацаа, ээлжийн амралтын тооцоо хийсэн хугцаагаар ажлаас халсан эцсийн өдрийг тогтоох, тэтгэмж олгохоор бол түүнийг дурдсан байвал зохино.
5.3.9 Хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгох тухай шийдвэрт ажил хүлээлцэх хугацааг тогтоож, ажил хүлээлцэх комиссыг томилно. Ажилтан тойрох хуудсаа хаалгаж, тооцоо дууссаны дараа уг шийдвэрийн нэг хувь болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийн холбогдох бичиг баримтыг хүлээлгэн өгнө.
ЗУРГАА: АЖИЛЧДЫН НИЙГМИЙН БАТАЛГАА
6.1 Ажилаас халагдсаны тэтгэмж
6.1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажилтанд 1 сараас 6 сар хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.Тэтгэмж олгохдоо байгууллагын санхүүгийн чадамж, тухайн хүний гүйцэтгэж байсан ажил үүргийн онцлог, үр өгөөжийг харгалзан үзнэ.
6.1.2 Байгууллага татан буугдсан, шилжүүлэн байршуулсан нөхцөлд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.
6.2 Буцалтгүй тэтгэмж
6.2.1 Доор дурьдсан нөхцлөөр ажилтанд нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж, тэтгэмж олгоно.
6.2.1.1 Ажилтны төрийн албан хаагчийн анкетанд бичигдсэн ураг төрлийн хүмүүс болон хүргэн бэр, хадам аав ээж, эхнэр нөхрийн дүү, ах эгч нас барсан тохиолдолд 50000-100000 төгрөгийн тэтгэмж олгоно.

6.2.1.2 Ажилтан өвчний улмаас 1 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд эмнэлгийн магадлагааг үндэслэн 50000 хүртэл төгрөгийн тэтгэмж олгоно.

6.2.1.3 Ажилтан нас барсан тохиолдолд 100000 төгрөгийн тэтгэмж олгоно.

6.2.1.4 Тус байгууллагад 5-аас доошгүй жил ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан ажилтан нас барсан тохиолдолд 50000төгрөгийн тэтгэмж олгоно.

6.2.1.5 Амьжиргааны баталгаажих түвшин доогуур орлоготой өрхөд жилд нэг удаагийн буцалтгүй тэтгэмж буюу 50000 төгрөг хүртэл тэтгэмж олгоно.

6.2.1.6 Ажилтны ээж аав, эхнэр нөхөр, хүүхэд удаан хугацааны турш эмчилгээ хийлгэх бол жилд 1 удаа 50000төгрөгийн тэтгэмж олгох.

6.2.1.7 Нүүрсний хөнгөлөлтийг өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэйд болон гэр хороололд амьдардаг эмч, мэргэжилтэн ажилчдад жилд нэг удаа 50000 -100000 төгрөгийн тэтгэмж олгоно.
6.2.3 Дээр дурьдсан 1 удаагийн буцалтгүй тусламж, тэтгэмжийг холбогдох бичиг баримтыг үндэслэн ерөнхий менежерийн тушаалаар олгоно.

6.3 Нэмэгдэл хөлс, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговор
6.3.1 Байгууллагын ажилчдад сар бүр доорхи нөхцөлд нэмэгдэл хөлс, нэмэгдэл хөнгөлөлт, нөхөн олговрыг олгоно. Үүнд:
6.3.1. 1 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилчдад хортой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувь, хэвийн нөхцлийн ажил албан тушаалын ажилтан нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг эмч, мэргэжилтэнтэй нэг ажлын байранд ажилладаг учраас хамт олны хурлын протоколыг үндэслэн хэвийн бус нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 5 хувиар сар бүр олгоно.

6.3.1.2 Хоолны мөнгийг нэг хүнд өдрийн 3000-5000 төгрөгөөр тооцон, ажлын хоногоор бодож сар бүр олгоно.

6.3.1.3 Ажилдаа ирж очих унааны зардлыг сар болгон хол гэртэй ажилчдад 50% олгоно.

6.3.1.4 Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд хор саармагжуулах ундаагаар хангах

6.3.1.5 Эмч, ажилтан ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр, нөхрийн төрсөн нутаг руу явах бол ирэх очих унааны зардлыг 2 жилд нэг удаа тухайн үед мөрдөж байгаа автомашин болон төмөр замын үнэлгээгээр бодож олгоно.

6.3.1.6 Эмч, ажилтан, тэтгэвэрт гарсан ахмадуудад амьдрал ахуйн нөхцөл байдлыг нь харгалзан гэр бүлийг нь дэмжих, дотоодод төлбөртэй эмнэлгийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийлгэх, сувилалд явах бол байгууллагын санхүүгийн чадавхаас шалтгаалан төлбөрийн 50 хүртэлх хувийг байгууллагаас гаргах.

6.3.1.7 Шинээр гэр бүл бологсод, анх төрсөн хүүхдэд, шинэ гэр байшингийн ёслолд 50000 хүртэл, насны ой, хөдөлмөрийн алдрыг тэмдэглэхэд 50000 төгрөгийн тэтгэмж олгоно.
6.3.1.8 Тэтгэвэрт гарсан ахмадууддаа жилд 2 удаа (цагаан сар, олон улсын ахмадын өдөр) хүлээн авч хүндэтгэл үзүүлэн бэлэг дурсгалын зүйл гардуулах.
6.3.1.9 Хүүхдийн баяр болон, шинэ жилээр ажилчдын хүүхдүүдэд бэлэг олгоно.

6.4 Шагнал, урамшуулал

6.4.1.Шударгаар хөдөлмөрлөж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан ажилчдыг дор дурдсан шагналд тодорхойлж, шагнана. Үүнд:
6.4.1.1 Төрийн болон ЭМЯ, ЗӨСҮТ НЭМГ, НЗД, дүүргийн засаг даргын шагналд нэр дэвшүүлэх.
6.4.1.2 Төрийн дээд одон медаль хүртсэн ажилтанд байгууллагын төсвийн боломж нөхцлөөс шалтгаалан цалингийн хувиар урамшуулна.
6.4.1.3 Монгол улсын засгийн газрын 53-р тогтоолын дагуу эмч, ажилтнуудад хүндэт дэвтэрт бичигдсэн тухай гэрчилгээ олгох, Нийслэлийн эрүүл мэндийн “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэг авахад 20000төгрөг, Яамны “ХҮНДЭТ ЖУУХ” бичгээр шагнуулахад 10000төгрөг, Яамны “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэгээр шагнуулахад 30000 төгрөгний дагалдах мөнгөн шагналыг 1 удаа олгоно.
6.4.1.4 Ёс суртахууны хэм хэмжээг чанд баримтлан бусаддаа үлгэрлэн ажилласан ажилтныг эрүүл мэндийн ажилтны ёс зүйн хэсгийн хорооны хурлаар хэлэлцэн, байгууллагын даргын шийдвэрийг үндэслэн улирал, хагас бүтэн жилд үндсэн цалингийн 5-10% хүртэл урамшуулал олгоно.
6.4.1.5 Тусламж үйлчилгээний стандарт, журам, зааврыг чанд мөрдөж, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэж ажилласан эрүүл мэндийн ажилтныг чанарын албаны хурлаар хэлэлцэн, байгууллагын даргын шийдвэрийг үндэслэн үндсэн цалингийн 5-10% хүртэл урамшуулал олгоно.
ДОЛОО: ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА
7.1 Цаг ашиглалт
7.1.1 Ажилтнуудын ажлын цаг ашиглалт, түүнд тавих хяналт, сахилга дэг журмыг сахиулах, хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдөх, хөдөлмөрийн хөлсийг ажилласан цаг, үр бүтээлд тохируулан олгоход тасгийн эрхлэгч, багийн ахлагч нар анхаарч ажиллана.
7.1.2 Ажилтан ажилд ирэх, завсарлах, завсарлаад ирэх, ажлын цагаар гадагш явах, буцаж ирэх, ажил тарах бүрт дуудлага хяналтын жижүүр хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд тасгийн эрхлэгчид мэдээлнэ.
7.1.3 Ажилтан дур мэдэн ажлын байраа орхин явахыг хориглоно. Ажлын байр орхин явснаас үүдэн гарсан хохиролыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
7.1.4 Өвчний улмаас ажилдаа ирээгүй бол 1 өдрийн дотор заавал мэдэгдэж, шалтгаанаа баримтаар нотолно.
4.1.5 Ажлын цагаар бусдын өрөө, тасалгаагаар сэлгүүцэх, ажлаас өөр зүйл хийх, ажлын байранд тамхи татах, гадны хүмүүсийг зөвшөөрөлгүй ажлын байранд нэвтрүүлэх, хүлээн авахыг хориглоно.
7.1.6 Дараах тохиолдолд ажил тасалсанд тооцно.
7.1.6.1 Шалтгаангүйгээр 2 цагаас дээш хугацаагаар ажлын байр орхигдуулсан нөхцөлд тухайн өдрийн ажлыг
7.1.6.2 Ээлжийн амралтын хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн /нотлох баримтгүй/
7.1.6.3 Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд ирээгүй тухайгаа 1 хоногийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.
7.1.6.4 Албан ёсоор чөлөө аваагүй ажил орхисон, ажилд ирээгүй.
7.1.6.5 Графикт ажлын хувиарыг удирдлагад мэдэгдэлгүй өөрчилсөн тохиолдолд
7.2 Ажлын цагийн тооцоо
7.2.1 Ажилчдын цаг ашиглалтыг дуудлага хяналтын жижүүр сар, улирал бүр гаргах ба, цагийн тооцоог хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн цалин олгохоос 1 өдрийн өмнө гаргана.
7.2.2 Ажилтан ажлын цагаас 30 минутаас дээш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорсон тохиолдол бүрийг нэмж нэгтгэн 6 цагаас дээш хоцорсон бол ажлын нэг өдрийг ажил тасалсанаар тооцно.
7.2.3 Цагийн бүртгэлийг үндэслэн ня-бо нь ажил тасалсан буюу цалингүй чөлөө, ажлаас хожимдсоныг нэгтгэн оногдох хөлсийг түүний хөдөлмөрийн хөлснөөс хасч тооцно.
7.2.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 103-д заасны дагуу хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажлын цагт тооцон оруулна.
7.2.5 Ажилтан ажлын цаг ашиглалтын бүртгэлийн талаар гомдлоо хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд тавьж, шийдвэрлүүлнэ.
7.3 Хориглох зүйлс
7.3.1 Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад дараах үйлдэл хийхийг хориглоно. Үүнд:
7.3.1.1 Ажлын байранд архи уух, тамхи татах, ажлын болон ажлын бус цагаар согтуугаар ажлын байранд нэвтрэх
7.3.1.2 Ажлын байранд бусадтай маргах, хамт ажиллаж буй ажилтан болон үйлчлүүлэгчдийг сэтгэл зүйн хувьд дарамтлах, хэл амаар доромжлох, үйлчилгээнд чирэгдэл учруулах.
7.3.1.3 Удирдах ажилтнаас өгсөн үүрэг даалгавар гүйцэтгэхгүй, буюу гүйцэтгэхээс татгалзах, байгууллагаас зохион байгуулж буй олон нийтийн ажилд идэвх санаачлага гаргахгүй, оролцохгүй байх.
7.3.1.4 Ажилд хоцорч ирсэн, эрт буусан хугацаа 6 цагаас хэтэрсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 өдрөөс дээш ажил таслах
7.3.1.5 БГ, ЗХӨ-ний хүний болон зэрлэг амьтдын үхэл хорогдлын дуудлагын үед гар утсаа унтрааж ажил хохироох
7.3.1.6 “Байгалийн голомтот халдварт өвчний халдвар хамгааллын дэглэмийн заавар”-ыг зөрчих
7.3.1.7 Хариуцсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөвшөөрөлгүй хувьдаа ашиглах, гадагш гаргах, үрэгдүүлэх, хэвийн ажиллах боломжгүй болгох, засвар үйлчилгээ хийлгэх санал гаргаагүйгээс гэмтэл саатал, осол гаргах, аюулгүй ажиллагааны заавар зөрчих
7.3.1.8 Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар төлөөлөн шийдвэр гаргах, бусдад мэдээлэх, ярилцлага өгөх, албаны мэдээллийг ашиг сонирхлын үүднээс бусдад зуучлах, ашиглах
7.3.1.9 Эрүүл мэндийн ажилтны ёс суртахууны зөрчил, дутагдал гаргах
7.3.1.10 Хууль бус ажил хаялт болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох.
7.3.1.11 Байгууллага болон ажилтны хувийн нууцыг задруулах.
7.4 Сахилгын шийтгэл, хариуцлага
7.4.1 Хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн ажилтанд дараах журмаар сахилгын шийтгэл оногдуулна. Үүнд:
7.4.1.1 Хөдөлмөрийн болон бусад холбогдох хууль тогтоомж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд заасан хэлбэрийг үндэслэн шийтгэл оногдуулна.
7.4.1.2 Оногдуулах шийтгэлийн хэлбэр нь гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байна.
7.4.1.3 Шийтгэлийг оногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчилийн шинж чанар, үр дагаварыг харгалзах.
7.4.2 Сахилгын ноцтой зөрчилд энэхүү журмын /7.3.1.1, 7.3.1.4, 7.3.1.5, 7.3.1.6, 7.3.1.7, 7.3.1.8, 7.3.1.9, 7.3.1.10 / хамаарна.
7.4.3 Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг зөрчсөн ажилтанд нийгэм, хамт олны зэмлэл, байгууллагын захиргаанаас холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
7.4.4 Ямар хэлбэрийн шийтгэл оногдуулсныг ажилтанд мэдэгдэж, энэ тухай тушаалын хуулбарыг өгнө.
7.4.5 Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, энэ тухай баримтыг үндэслэн зөрчил гаргасан ажилтанд урьдчилан танилцуулна. Зөрчил гаргасан ажилтан уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, зөрчилтэй холбоотой гомдолоо удирдлагын зөвлөлд тавьж болно.
7.4.6 Сахилгын шийтгэл оногдуулах тухай санал, холбогдох нотлох баримтыг хянан үзэж, байгууллагын дарга хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн тушаал гаргана.
7.4.7 Ажлын байранд тамхи татсан ажилтныг тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500-5000 төгрөг хүртэл торгох арга хэмжээ авна.
7.4.8 Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийг үндэслэн удаа дараа хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн, ажил үйлчилгээг явуулах явцад байгууллагын нэр төртэй холбоотой асуудал гаргасан, хохироосон, тухайн эмч мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэсэн, цаашид тухайн албан тушаалд ажиллахад хүндрэл учирч байвал 6 сар хүртэл ажил, албан тушаал бууруулж ажиллуулахыг байгууллагын санаачлагаар гаргаж болно.
7.5 Эд хөрөнгийн хариуцлага
7.5.1 Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан бол хөдөлмөрийн тухай хуулийн 133, 135-р зүйлд заасны дагуу эд хөрөнгийн хязгаарлагдмал болон бүрэн хариуцлагыг хүлээлгэнэ.
НАЙМ:ТӨВИЙН ЗАХИРГААНЫ ЭРХ, ҮҮРЭГ
Төвийн захиргаа дор дурдсан үүрэг хүлээнэ:
8.1. Төвийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгон, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан эмч ажилтнуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
8.2.Төвийн үндсэн нэгж нь баг байх бөгөөд багийн ахлагч нь ерөнхий менежерийг төлөөлж ажилтнуудын ажлыг дүгнэж, ажлын тайланг хагас бүтэн жилээр дүгнэж удирдлагад тайлагнах.
8.3. Ажилтанд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах зорилгоор ажлын багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмжөөр хангана.
8.4. Ажилтанд эрхлэн гүйцэтгэж байгаа ажлын онцлогийг харгалзан бичиг хэргийн хэрэгсэл, ажлын тусгай хувцас, бие хамгаалах хэрэгсэл, гарын алчуур саван, ариутгах угаах бодис, материалаар үнэгүй хангана.
8.5. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдад хууль тогтоомж, энэхүү дотоод журамд заасан нэмэгдэл хөлс, нөхөн олговор, хөнгөлөлтийг үзүүлнэ.
8.6. Төвийн дэргэд эмнэлгийн анхны туслаж үзүүлэх, алжаал тайлах, чийрэгжүүлэх хөдөлмөрлөх чадварыг сэргээхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах кабинет, номын сан ажиллуулж багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном материалаар хангана.
8.7. Хөдөлмөрийн аюултай (хүнд), хортой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтанд хор саармагжуулах бодис, хүнсний бүтээгдэхүүн, хоолоор хангах.\Хөдөлмөрийн аюулгүй байдал,эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.9\
8.7. ТСШ, БГХШ болон хяналт халдваргүйтгэлийн цэг, төвд ажиллаж байгаа эмч ажилтнуудад хор саармагжуулах ундаа / сүү, тараг/-ыг зах зээлийн дундаж ханшаар бодож үнэгүй олгоно.
8.8. “Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004оны 77 тоот тушаалын хавсралтанд заагдсан ажил албан тушаалын жагсаалтанд бичигдсэн ажилтан, ажилчид хүнд, хортой нөхцөлд албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд хоолны мөнгө, албан томилолтыг хэвээр олгоно. Эмч мэргэжилтэн ажилчид албан томилолтоор ажил үүрэг гүйцэтгэхдээ хүнд хортой нөхцөлд ажиллаагүй тохиолдолд /сургалт, семинар г.м/ зөвхөн албан томилолтыг олгосон үед хоолны мөнгө олгохгүй.
8.9. Ажилтанд ажлын үр дүн жилийн төлөвлөгөөний биелэлтийг харгалзан үндсэн цалин хөлс шагнал урамшуулал олгоно.
8.10. Ажилтныг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт байгууллагын зардлаар жилд нэг удаа хамруулна.
8.11. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрийн ослыг тогтоох комиссын ажлыг дэглэмийн комисс хариуцна.
8.12. Тус төвд дуудлага хяналтын жижүүрийг ажиллуулах ба дуудлага хяналтын жижүүр нь эрүүл мэндийн тусгай мэргэжлийн ажилчид байна. Дуудлага хяналтын жижүүр нь дуудлага хяналтын жижүүрийн ажиллах журмыг баримтлан тусгай хуваарийн дагуу ажиллах бөгөөд ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.
8.13. Дуудлага хяналтын жижүүрийн ажлыг гүйцэтгэх хугацаанд нь өөр ажилд татан оролцуулах, дуудлага хяналтын жижүүрийн үүрэгт ажилд дээр заагдснаас бусад албан тушаалын ажилчдыг томилон ажиллуулахгүй.
8.12. Ажилтны мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх талаар сургалтанд хамрагдахыг дэмжиж, ажлын байран дээрхи сургалтыг тогтмол явуулах
8.13. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн эмч, ажилтнуудыг ажлын ая тухтай байр, ажлын байрны тодорхойлтонд заасан нөхцөл, нөөц хэрэгслээр хангах
8.14. Халдвар хамгааллын дэглэм, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, биелэлтэнд нь хяналт тавих
8.15. Хамт олны дотор эвсэг, багаар ажиллах чадвар бий болгох тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллаж, идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилгоор байгууллагын зардлаар заалаар үйлчлэх, биеийн тамир спорт урлагийн уралдаан тэмцээн зохион байгуулах, аялал жуулчлалаар явуулах үзвэр үйлчилгээ үзүүлэх.
8.15. Гадаад харилцааг хөгжүүлж, гадаадын байгууллагатай харилцан гэрээ байгуулан тус газрын материаллаг баазыг бэхжүүлэх, эмч, мэргэжилтэн, ажилтныг суралцуулах, туршлага судлуулах, мэргэжилтэнг урьж ажиллуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулна.
8.16. Төвийн зорилго, зорилт үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэн нийт ажилчдын хуралд тайлагнан холбогдох арга хэмжээг авна.
Төвийн захиргаа дор дурдсан эрхийг хэрэгжүүлнэ.
8.17. Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг зохион байгуулж, тэдгээрийг чанд мөрдөж ажиллахыг нийт ажилтнаас шаардах эрхтэй.
8.18. Ажилтанд ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг биелүүлэхтэй холбогдсон үүрэг даалгавар өгөх, биелэлтийг хангуулах, ажлын үр дүнг дүгнэх, тайланг хэлэлцэх эрхтэй.
8.19. Дээр дурдсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд
– Сануулах
– Сарын хортын болон бусад нэмэгдлийг хасах
– Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэлийг ногдуулах эрхтэй.

8.20. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан болон энэхүү дотоод журамд заасан зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ биелүүлээгүй ажилтанд хуулинд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрхтэй.

8.21. Байгууллын эд хөрөнгө/ гэр, байшин, машин, багаж техник, тоног төхөөрөмж гэх мэт/-ийг бусдад ба эмч ажилтнуудад гэрээгээр төлбөртэй хэрэглүүлж болох ба энэ нь байгууллагын үндсэн үйл ажиллагаа явуулахад сөргөөр нөлөөлөхгүй байна.
8.22. Өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон ажилтнуудын материалыг хугацаанд бүрдүүлэн тэтгэвэрт нь гаргах ба мэргэжлийн болон онцгой шаардлагаар цаашдаа ажиллуулах бол хугацаатай гэрээ байгуулан албан тушаалд нь хэвээр ажиллуулж болно.
8.23. Удирдах дээд байгууллагаас мэргэжилтэн урьж ажиллуулах, хүний өвчлөл болон гамшиг гарсан үед хортын нэмэгдлийг буцаан төвлөрүүлж, дээрх мэргэжилтнийг цалинжуулах.
8.24. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд нийцүүлэн төвийн санхүү эдийн засгийг бэхжүүлэх зорилгоор:
• Хөгжлийн сан байгуулах
• Туслах аж ахуй хөгжүүлэх/газар тариалан, мал аж ахуй, гахай, тахиа, шувуу үржүүлэх/
• Хөрөнгө оруулалт, хөрөнгө эзэмшүүлэх хийгээд ашиглуулахаар өгөх гэх мэт
• Аялал жуулчлал, зуучлах үйл ажиллагаа явуулах
• Төлбөрт үйлчилгээг өргөжүүлэх, жижиг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэх мэтээр хуулийн дагуу үндсэн бус үйл ажиллагаа явуулж орлого олох. /Энэ үйл ажиллагааг байгууллагын үндсэн бус үйл ажиллагаа явуулж орлого олох/ Энэ үйл ажиллагааг байгууллагын үндсэн чиг үүрэг зорилгод сөргөөр нөлөөлөхгүй байхаар зохион байгуулна.
ЕС: АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ
Ажилтан дор дурдсан үүрэг хүлээнэ:
9.1. Төвийн дүрэм дотоод журмыг дагаж мөрдөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, багийн ахлагчаар төлөвлөгөөг дүгнүүлэн, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөж, үйлчлүүлэгчдийг дээдлэн ажиллана.
9.2. БГ болон шинэ ба сэргэн тархах халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх, ажлын онцлогт тохирсон хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисыг тогтмол хэрэглэнэ.
9.3. Ажилдаа шинэ арга барил, технологи нэвтрүүлэн мэргэжил, мэдлэг ур чадвараа байнга дээшлүүлж бүтээлч санаачлага гарган ажиллана.
9.4. Ажлын байранд гарч болзошгүй осол, аваар хохирлоос урьдчилан сэргийлж, халдвар эсэргүүцэх дэглэмийн заавар журмыг баримтлан, үнэнч шударга, сонор сэрэмжтэй ажиллана.
9.5. Хариуцаж байгаа эд хөрөнгө, багаж хэрэгсэл, бараа материал, эм реактивын хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг сайжруулан, зориулалтын дагуу гамтай хэрэглэнэ.
9.6. Халдварын сэжигтэй ба халдвартай материалын байршил, нууц баримт бичиг, тайлан БГ болон шинэ ба сэргэн тархах халдварт өвчний өвчлөлийн болон голомтын талаарх мэдээ, мэдээлэл, баримт зэргийг захиргааны зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглоно.
9.7. Шинжилгээ, судалгааны ажлын тайлан мэдээ бүртгэлийг гадагш авч явах, өөр газарт шилжүүлэхийг хориглоно.
9.8. Байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч амралт, баяр ёслолын өдрүүдэд гэрээс гадагш явахдаа байгууллагын захиргаа, харуулд очих газрын хаяг, харилцах утас, хэдий хугацаагаар явахыг мэдэгдэх ба гар утасаа нээлттэй байлгах.
9.9. Ажилтан нь ажлын байрандаа холбогдох дүрэм, журам, заавар технологи стандартыг бичиж байрлуулах ба гал, ус эрчим хүч дулааны аюулгүй байдлыг хангаж болзошгүй гамшгийн үед ажиллах арга барилд суралцаж, аюулаас сэргийлэх арга хэмжээ авсан байна.
9.10. Байгууллагын эд хөрөнгө аж ахуйг хайрлан хамгаалж, хэмнэлттэй зарцуулах, зах зээлийн харилцааны үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх, өөрийн буруугаас эвдэж сүйтгэсэн, алдаж үрэгдүүлсэн хувьдаа ашигласан зэрэг нь тогтоогдвол эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ./Хөдөлмөрийн тухай хуулийн 132,133, 135, 136 дугаар зүйл/
9.11. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэм хэмжээ дэглэмийн заавар зөрчиж, осол гаргавал ажилтан нь энэ тухай цаг алдалгүй нуун дарагдуулахгүйгээр удирдлагад мэдэгдэх үүрэгтэй.
9.12. Хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй байвал, энэ тухайгаа ажил эхлэхээс 4-өөс доошгүй цагийн өмнө захиргаа болон харуулд мэдэгдэх ба ажлын 3 өдөрт багтаж холбогдох баримтаа бүрдүүлж өгнө. /Ажлын 3 өдрөөс хойш бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй бөгөөд ажил тасалсанд тооцно./
Ажилтан дор дурдсан эрх эдэлнэ.
9.13. Төвийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар оновчтой санал, төсөл, хөтөлбөр, журам, стандарт боловсруулах захиргаанд асуудал дэвшүүлж шийдвэрлүүлэх.
9.14. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, удирдлагаас дэмжлэг туслалцаа авах, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг захиргаанаас шаардах эрхтэй.
9.15. Хөдөлмөрийн дотоод журамд заасан хөнгөлөлт, хангамж, тусламж авах эрхтэй.
9.16. Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан бусад эрх эдэлнэ.

АРАВ: ХАРИУЦЛАГА
10.1.Энэхүү журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн, эд хөрөнгийн зөрчил гаргасан, хулгайлах, шамшигдуулах нөхцөл бүрдүүлсэн, ажилд хоцорч ирсэн, эрт буусан хугацаа сард 6 цагаас хэтэрсэн, хүн ба амьтны дуудлагын үед гар утсаа унтрааж ажил хохироосон ажилтанд Хөдөлмөрийн Тухай Хуулийн 131.1 дэх заалтын дагуу зөрчил, дутагдлын байдлыг нь харгалзан 131.2-д заасан хугацаанд Удирдлагын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэний үндсэн дээр төвийн ерөнхий менежерийн шийдвэрээр оногдуулна.
10.2. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.20,4-р зүйл болон 5-р зүйлийн 4.5.6-р заалтыг зөрчсөн эмч, ажилтанд нийгэм, хамт олноос зэмлэл, байгууллагын захиргаанаас холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
10.3. Ажлын байранд тамхи татсан эмч, ажилтныг Тамхины хяналтын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500-5000 төгрөг хүртэл төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
10.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийг үндэслэн удаа дараа хөдөлмөрийн сахилгыг ноцтой зөрчсөн, ажил үйлчилгээг явуулах явцад байгууллагын нэр төртэй холбоотой асуудал гаргасан, хохироосон, тухайн эмч мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үйлчилгээг хангалтгүй гүйцэтгэсэн, цаашид тухайн албан тушаалд ажиллахад хүндрэл учирч байвал 6 сар хүртэл ажил, албан тушаал бууруулж ажиллуулахыг байгууллагын санаачлагаар гаргаж болно.
10.5. НЗӨС Төвийн Хөдөлмөрийн дотоод журам нь Төвийн дарга, ерөнхий менежерийн тушаалд заасан хугацаанаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *