Лаборатори

Лавлагаа лабораторийн үйл ажиллагаа:

Зоонозын халдварт өвчний хүний өвчлөлийн лабораторийн оношилгоо
Лабораторийн шинжилгээ, оношилгоонд лавлах тусламж үйлчилгээ
Байгалийн голомт хяналтын шинжилгээ
Тархвар судлал хяналтын лабораторийн шинжилгээ хийх
Эрдэм шинжилгээ, судалгаа, туршилт

Лабораторийн шинжилгээ, оношилгоонд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи:

Нян судлалын шинжилгээ, оношилгоонд:
Бичил харах шинжилгээнд дижитал технологи
Флоуресцент бичил харуурын шинжилгээ
Амьд омгийн сан дах зоонозын халдварт өвчний омгуудыг MicrobankTM системд шилжүүлэн хадгалах
Молекул биологийн шинжилгээ, оношилгоонд:
Бодит цагийн полимеразын гинжин урвал
Генийн дараалал тогтооход ашиглах тоног төхөөрөмж
Вирүс судлалын шинжилгээ, оношлогоонд:
Эсийн өсгөвөр
Хачигт энцефалит, баруун нилийн чичрэг, Крым Конгийн цусархаг чичрэг гэх мэт вирусын шалтгаант өвчний шинжилгээнд фермент холбоот болон дархан туяаралт урвалын арга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *