ХОЛЕР ӨВЧНИЙ ХЯНАЛТЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Vibrio cholerae. Raster-Elektronenmikroskopie. Maßstab = 1 µm. Quelle: Muhsin Özel, Gudrun Holland (2002)

Багануур дүүргийн НЗӨСТ нь 2018 оны 08 дугаар сарын 03-аас 08 дугаар сарын 07-ийг  хүртэл  нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан Холер өвчний хяналтын шинжилгээг хийлээ.

Холер өвчний хяналтын шинжилгээнд нийслэлийн Налайх дүүрэг орчмоос цуглуулсан 100 сорьцыг Нийслэлийн Зоонозын Өвчин Судлалын төвийн нян судлалын лабораторит хүлээн авч нян харах, нян өсгөвөрлөх шинжилгээ хийв.

Холерын хяналтын шинжилгээгээр цуглуулсан дээрх сорьцуудад холерын эмгэг вибрион болон холерын үүсгэгчтэй төст эмгэг, эмгэг бус вибрионууд илрээгүй. Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдсэн холерын хяналтын шинжилгээгээр холерын үүсгэгч илрээгүй тул холер өвчний эрсдэлгүй байх магадлалтай байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *