ХЭЭРИЙН ОТРЯД ШИНЖИЛГЭЭНД ГАРЛАА

Багануур дүүргийн НЗӨСТ нь 2018 оны 08 дугаар сарын 08-аас 08 дугаар сарын 29 хүртэл Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлэгэр сумын нутагт тарваган тахлын хээрийн шинжилгээнд гарлаа.

Тус отрядаар 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 4 сектор газраас нийт 130 амьтан олзворлон, 2 гулгидас, 58 гадны шимэгч, 1 ноохойд тус тус нян судлал, ийлдэс судлал, шимэгч судлалын шинжилгээ хийлээ. Энэ жилийн тарваган тахлын отряд шинжилгээгээр Yersina pestis түүнтэй хам тохиолдох үүсгэгч илрээгүй тул тухайн газар нутаг тархвар судлалын холбогдолгүй байх магадлалтай гэж үзлээ.

41442383_533905657038241_3510514347136778240_n 41466030_298379684290489_5459843760470884352_n 41491152_2136747389928805_7500486978836627456_n 41454933_722545481417411_2319753768335310848_n

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *