Category Archives: Онцлох мэдээ

ӨВӨЛЖИЛТЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ХИЙГДЭЖ ДУУСЛАА

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд байгууллагын дотор засварын ажил хийгдэж дууслаа. Уг ажлын хүрээнд оффисын нийт 15 өрөөнд 17 вакум цонх, бүх өрөөнүүд болон коридорийн нийт 700м2 талбай шалыг шинээр паркетлах зэрэг засвар үйлчилгээг хийж, өнгө төрхөө сайжруулсанаас гадна шалны дулаалгыг хийж гүйцэтгэлээ.

20180626_135955

20180614_17113520180613_190042

20180615_092942

20180626_135524

Цаг үеийн мэдээ

29597347_1976764652640331_1016935635050372148_n 29570363_1976764629307000_5292671350260908970_n 29597283_1976764605973669_616779309454303896_n

2018 оны эхний 3 сарын байдлаар НЗӨСТ нь галзуугийн сэжиг бүхий амьтны дуудлаганд 2 удаа ажилласан. Үүнд: Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны хашаанд үхсэн үнэг, 5 дугаар хорооны Рашаант хэсэгт оршин суугч иргэний дуудлагаар галзуугийн сэжигтэй хоёр нохойн дуудлагын дагуу тус тус ажиллалаа. Манай лабораторийн ийлдэс судлалын шинжилгээгээр галзуугийн үүсгэгч илрээгүй бөгөөд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторит сорьцыг тухай бүр дээжлэн явуулсан бөгөөд мөн галзуугийн үүсгэгч илрээгүй дүнтэй гарсан байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Цаг үеийн мэдээ

Image may contain: 7 people, including Amgalanbaatar Jadambaa, Erdenee Ulziibat, Эрдэнэцэцэг Л. and Shurentsetseg Shuree, people smiling, outdoor

Өнөөдөр буюу 2018.06.07 нд Дүүргийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-т нийт 13 хүний бие бүрэлдэхүүнтэйгээр бэлэн жагсаж амжилттай оролцлоо.

Image may contain: Amgalanbaatar Jadambaa, Michael Munguntsetseg and Erdenee Ulziibat, people standing and outdoor

Image may contain: 4 people, including Amgalanbaatar Jadambaa and Арванесдүгээр Хороо Иргэний Танхим, people smiling, outdoor

Image may contain: 13 people, including Нийслэлийн Зооноз, Amgalanbaatar Jadambaa, Orgil-erdene Orgio, Michael Munguntsetseg, Эрдэнэцэцэг Л., Uranchimeg Otgon and Erdenee Ulziibat, people smiling

 

Хачигт халдварын тандалт судалгаа

Image may contain: one or more people, dog and outdoorImage may contain: 3 people, people smiling, outdoor

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл ажлын 5 хоног Амьтан судлагч П.Аригунсудар ахлан, Шимэгч судлагч – О.Энхдэлгэр, Лабораторын их эмч – Ц.Оргил-Эрдэнэ, Тархвар судлагч эмч – Э.Өлзийбат, Статистикч бага эмч – Л.Эрдэнэцэцэг, Жолооч – Ч.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй Хачигт халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэв.
Уг судалгаагаар хэсэг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон, Төв аймгийн Баянчандмань, Батсүмбэр сумдын ойт хээрийн бүс нутгийг голчлон хамруулж нийт 5 секторын буюу 405км2 талбай, 15 цэгт газарт хачиг цуглуулах ажлыг дарцгийн аргаар хийж гүйцэтгэсэн. Хачиг цуглуулах, тоошлыг тогтоох судалгааг маршрутын дагуу УАЗ фургон маркын машинаар нийт 778 км замыг туулан ажлыг гүйцэтгэв.
Хээрийн судалгаагаар хооллоогүй өлөн 316 ширхэг Dermacentor nuttalli зүйлийн хачиг цуглуулав. Үүнээс 146 эр, 170 эм Dermacentor nuttalli зүйлийн хачигийг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторийн тасагт хүлээлгэн өгсөн. Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны иргэдээс 49 асуумж , эрсдэлт бүлгийн 13 хүнээс цус, Төв аймгийн Баянчандмань сумын иргэдээс 74 асуумж, эрсдэлт бүлгийн 48 хүнээс цус, Батсүмбэр сумын иргэдээс 69 асуумж, эрсдэлт бүлгийн 32 хүнээс цус , нийт 192 асуумж, 93 цусыг авч лабораторид хүлээлгэн өглөө.

Дэлхийн гар угаах өдөр

Image may contain: 2 people, including Erdenee Ulziibat, indoor Image may contain: one or more people, people standing and indoorImage may contain: indoor

ДЭМБ-аас жил бүрийн 05 дугаар сарын 05-ны өдрийг дэлхийн “Гар угаах ” өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэ жил тус өдрийг “Гарыг тогтмол угааж хэвших, ариутгаж цэвэрлэж байснаар эмнэлгийн тусламжтай холбоотой халдвар, ялангуяа цусан үжлээс сэргийлэх боломжтой” гэсэн сэдэв, агуулгын хүрээнд “Цэвэр гар амь насыг аварна” уриатайгаар тэмдэглэх болсон.
Иймд манай байгууллага тус өдрийг тохиолдуулан нийт ажилтанууд дунд сургалт сурталчилгаа болон бусад арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Цаг үеийн мэдээ

30073619_1991738961142900_6247938882996748625_o 30171145_1991739061142890_2054127288093342667_o 31301947_1991738857809577_1447656743627775406_n

Жил бүрийн 04-р сарын 25- ны өдөр Дэлхийн Хумхаа өвчинтэй тэмцэх өдөр тохиодог бөгөөд энэ өдрийг тохиолдуулан эмч мэргэжилтнүүд нийт ажилтнуудын дунд сургалт зохион байгуулан мэдлэг мэдээллээ солилцон өнгөрүүллээ.

Хумхаа нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинжээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.

Тархалт.

Дэлхийн 90 гаруй улс оронд хумхаагийн 300-500 сая тохиолдол бүртгэгсэнээс 1.5-3.0 сая хүн нас барж дэлхийн нийт хүн амын тэн хагас хувь нь хумхаагийн эрсдэлт нутагт амьдарч байна.
Өмнөд Америк (Бразил), Зүүн өмнөд Ази (Тайланд, Индонез), Африкийн Сахарын өмнөд хэсгээр хумхаа өвчний тархалт өндөр байна.

Тархвар судлал:
Халдварын эх уурхай нь хүн бөгөөд дамжуулагч болох Anopheles төрлийн шумуулд хазуулсанаар халдварт өртөж өвчилнө. Цусанд хумхаагийн шимэгч байгаа тохиолдолд халдвар цусаар дамжиж болно. Эмчлэгдээгүй буюу дутуу эмчлэгдсэн өвчтөн зарим тохиолдолд хумхаагийн плазмоди тээгч болж, улмаар хумхаагийн халдварын эх уурхай болдог байна. Халдварт бүх насны хүмүүс өртөж, өвчлөх боломжтой. Сүүлийн жилүүдэд хумхаагийн үүсгэгч эмэнд тэсвэртэй байх тохиолдол ихсэж байгаатай холбоотой ДЭМБ эдгэрэлтийн дараах хяналтыг сайжруулж, жил бүр эмийн эмчилгээний бодлогыг уян хатан хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Халдвартай байх үе нь хүний биед халуун орны хумхаагийн үүсгэгч 1,5 жил хүртэл, 3 хоногийнх нь 3 жил хүртэл хадгалагдаж чаддаг учраас өвчин дахиж болдог. Өвчилсний дараа үүсдэг дархлаа тогтвортой бус.

Эмнэлзүй:
Өвчний нууц үеийн хугацаа нь үүсгэгчийн төрлөөс хамаарч 7-25 хоног байх ба 3 хоногийн хумхаагийн үед 6-14 сар үргэлжилнэ. Халдварт бүх насны хүмүүс өртөж өвчилнө. Өвчлөгсдөд чичрэх, халуурах, хөлрөх шинж тэмдэг дараалан явагдаж, нэг, хоёр эсвэл гурван өдрийн мөчлөгтэйгээр давтагдан үргэлжилдэг өвөрмөц онцлогтойгоос гадна толгой өвдөх, элэг, дэлүү томрох, арьс салст шарлах, цус багадах шинж тэмдэг илэрнэ. Өвчин хүнд явцтай үед цус алдах, ухаан алдах, элэг, бөөрний үйл ажиллагааны дутагдалд орж, мэдрэл хордлогын шинжүүд илэрч үхэлд хүрэх аюултай байдаг.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

  • Хүн амд хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх;
  • Тандалт судалгаа хийж, халдвар дамжуулагч шумуулын тархалтыг тогтоож, шумуулын зүйлийн бүрдэлийг тодорхойлон халдвар тархах эрсдэлийг тогтоох, шаардлагатай тохиолдолд шумуулын өсөлт үржилтийг таслан зогсоох, хүн амын хумхаа өвчний талаарх мэдлэгийг үнэлэн, халдварт өртөх эрсдэлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлын чиглэл гарган хэрэгжүүлэх;
  • Шумуулд хазуулахаас сэргийлж:
    • Шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай өмд, цамц өмсөх;
    • Шумуул дайжуулагч бодис Рейд (аэрозоль, хүж, наадлуулагч), Дихлопос, Офф (тосон түрхлэг, спирэй) зэргийг хэрэглэх;
    • Гэр орондоо шумуул орохоос сэргийлэн хаалга, цонхондоо тор татах;
  • Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоож, тогтонги ус байлгахгүй байх, усны савыг тагтай байлгах;
  • Хумхаатай бүс нутагт зорчихдоо хумхаагийн шимэгч дарангуйлах эмийг хэрэглэх буюу нөөцлөх, голомттой бүс нутгагт зорчихоос 7 хоногийн өмнөөс хлороквин фосфатыг 500 мг-аар эсвэл мефлоквиныг 250 мг-аар 7 хоногт 1 удаа уух бөгөөд 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлэн хийх нь хумхаагийн халдварт өртөхөөс сэргийлнэ;
  • Хумхаа өвчнөөр өвчилж эдгэрснээс хойш 2 жилийн хугацаанд эмчийн хяналтанд байлгах, халуурсан тохиолдол бүрт хумхаагийн үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийж байх;
  • Өвчний дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллалагад хандах хэрэгтэй.

 

Цэвэрлэгээ хийгдлээ

23432985_1504869576273847_1572227085_o

Байгууллагын гадна орчин болон өөрийн хуваарьт газар болох 18-20 дугаар гэрлийн шонгийн хоорондох авто замын цэвэрлэгээг хийж гүйцэтгэн зохих шатны байгууллагад мэдээг хүргүүлэн ажиллалаа.

Хяналт, сэргийлэлтийн ажил хийгдэж байна

21762732_1878983072418490_6944815249200679445_o

Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотоос 2 ширхэг тарваганы тулам, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 1 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь дуудлагын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.

Тус төв нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дугаар тушаал, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны А/29 дугаар тушаалыг үндэслэн ажиллаж байгаа бөгөөд захирамжийн хугацаанд тарвагатай холбоотой 6 дуудлага хүлээн авч ажиллалаа.

Хяналт сэргийлэлтийн ажил хийгдэж байна.

21688175_1874887459494718_8671156295668280034_o

Налайх, Тэрэлжийн А24 дүгээр постонд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумаас1 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлснийг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлалын баг дуудлагын дагуу хүлээн авч лабораторид хүлээлгэн өгөв.

Хяналт сэргийлэлтийн ажил хийгдэж байна.

21457891_1872721463044651_1031410400790917640_o

Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 3 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлснийг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлалын баг дуудлагын дагуу хүлээн авч лабораторид хүлээлгэн өгөв.