Category Archives: Шинэ мэдээ

ДЭМБ галзуу өвчний шинэ зөвлөмжийг зарлаж байна.

2018 оны 01-р сарын 18. Женев – ДЭМБ 2010 онд тунхагласан галзуу өвчний өртөлтийн өмнөх болон дараах урьдчилан сэргийлэлтийн зөвлөмжөө шинэчлэн өөрчилж байгаагаа зарлалаа. Шинэ зөвлөмж нь сүүлийн үеийн баримтуудад тулгуурласан, вакцины үнэ, тун, цаг хугацааг хэмнэх, аюулгүй байдал, эмнэл зүйн талаас үр дүнтэй байхыг гол чиглэлээ болгожээ. Мөн ийлдэс эмчилгээг оновчтой хийх талаар тусгасан байна.

Дархлаажуулалт хариуцсан SAGE (Strategic Advisory Group of Experts – Стратегийн зөвлөх шинжээчдийн групп)-ийн 2017 оны 10-р сарын хурлын байр суурийг ДЭМБ дэмжиж зөвлөмждөө тусгасан байна. Галзуу өвчний вакцин, ийлдэс эмчилгээний талаарх ДЭМБ-ын энэхүү шинэчилсэн зөвлөмжийг 2018 оны 04-р сард нийтлэгдэх Тархвар зүйн 7 хоног тутмын мэдээнд бүрэн эхээр нь тавихаар болжээ.
Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үндсэн хоёр бодлогыг баримтална. Үүнд: 1. Нохдыг вакцинжуулснаар хүн халдварлах эрсдлийг таслан зогсооно. 2. Хүний вакцинжуулалт нь өртөлтийн өмнө ба дараа гэсэн хоёр хэсэг байна. Одоогийн байдлаар галзуу өвчний хүний вакцин нь идэвхигүйжүүлсэн эсийн өсгөвөрт хийсэн, тэсвэр өндөр, эсрэг заалтгүй байхыг шаарддаг.

Өртөлтийн дараах урьдчилан сэргийлэлт (PEP)
ДЭМБ-аас II ба III зэрэглэлийн өртөлтөд вакцин яаралтай хийлгэхийг зөвлөдөг.
ДЭМБ-аас гаргасан галзуу өвчний өртөлтийн зэрэглэл:

  • Зэрэглэл I – Амьтанд хүрэх ба хооллох үед арьсны гадаргууг гэмтээлгүй долоох
  • Зэрэглэл II – Арьсыг хазах, цус гаргалгүй хөнгөн самардах, гэмтсэн арьсыг долоох
  • Зэрэглэл III – Самардуулж, хазуулан нэг ба олон шарх олох, салст бүрхэвч долоох үед шүлсээр бохирдох, сарьсан багваахайд хазуулж, самардуулахад шарх үүсэх

Өртөлтийн дараах урьдчилан сэргийлэлт доорх алхмуудаас бүрдэнэ.

  1. Өртөлтийн аль ч тохиолдолд 15 минутын турш шархыг савантай усаар сайтар хөөсрүүлэн угаах, боломжтой бол иод агуулсан цэвэрлэгч, вирүсийн эсрэг бэлдмэл, зориулалтын бэлдмэлээр шархыг цэвэрлэх
  2. Ийлдсийг өртөлтийн III зэрэглэлийн үед хийнэ. Шархыг оёх шаардлагатай бол сул хөвөрхий байдалтай оёх ба ийлдсийг шархруу нэвчсэний дараа оёно.
  3. Галзуу өвчний вакциныг өртөлтийн дараа яаралтай хийнэ.

Эх сурвалж Зоонозын өвчин судлалын үндэсний төв.

Цэвэрлэгээ хийгдлээ

23432985_1504869576273847_1572227085_o

Байгууллагын гадна орчин болон өөрийн хуваарьт газар болох 18-20 дугаар гэрлийн шонгийн хоорондох авто замын цэвэрлэгээг хийж гүйцэтгэн зохих шатны байгууллагад мэдээг хүргүүлэн ажиллалаа.

Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

21616425_1878512829132181_1841434668170783310_n

Хяналт, сэргийлэлтийн ажил хийгдэж байна

21762732_1878983072418490_6944815249200679445_o

Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотоос 2 ширхэг тарваганы тулам, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 1 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь дуудлагын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.

Тус төв нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дугаар тушаал, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны А/29 дугаар тушаалыг үндэслэн ажиллаж байгаа бөгөөд захирамжийн хугацаанд тарвагатай холбоотой 6 дуудлага хүлээн авч ажиллалаа.

ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ:

21616425_1878512829132181_1841434668170783310_n

09-р сарын 28 “Галзуу өвчинтэй тэмцэх Дэлхийн өдөр”
Жил бүрийн 09-р сарын 28-ны өдрийг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, энэ өвчинтэй тэмцэхэд гарч буй сүүлийн үеийн ололт амжилтуудыг мэдээлж, тэмдэглэн өнгөрүүлдэг 1.
Энэ өдөр хувь хүн, олон нийт, төрийн байгууллагууд, засаг захиргаа хамтран нэгдэж, галзуу өвчний талаар өөрсдийн хийсэн үйл ажиллагааг сурталчлах боломж тохиодог 2. Галзуу өвчин түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх энэхүү арга хэмжээг ялангуяа уг өвчин нутагшмал улс орнуудад Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоо (Global Alliance Rabies Control – GARC)-той хамтран зохион байгуулдаг 2.

Хяналт сэргийлэлтийн ажил хийгдэж байна.

21688175_1874887459494718_8671156295668280034_o

Налайх, Тэрэлжийн А24 дүгээр постонд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумаас1 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлснийг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлалын баг дуудлагын дагуу хүлээн авч лабораторид хүлээлгэн өгөв.

Хяналт сэргийлэлтийн ажил хийгдэж байна.

21457891_1872721463044651_1031410400790917640_o

Багануур дүүргийн “Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумаас 3 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлснийг Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлалын баг дуудлагын дагуу хүлээн авч лабораторид хүлээлгэн өгөв.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдад сургалт зохион байгуулав

21371034_1872800223036775_6158050545222005144_n

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Тарваган тахал өвчний тархвар судлал, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, хариу арга хэмжээ, хамгаалах хувцас хэрэглэлийг өмсөж, тайлах дараалал, хувцасанд тавигдах шаардлага” сэдэвт сургалтыг 09 дугаар сарын 04-ний өдөр тус төвийн салбар амбулатори №1-ийн сургалтын танхимд тархвар судлагч их эмч Д.Цэгмид, нянгийн генетикч, сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Алтан-Уяа нар зохион байгуулав.

Сургалтанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/160, А/161 тоот тушаалын дагуу тарваган тахал өвчний тархвар зүй, оношлогоо, эмчилгээ, сэжигтэй тохиолдол гарсан үед эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамгаалах өмсгөл, халдваргүйжүүлэх бодисын талаар 2 цагийн дадлага сургалт хийв.

Хяналт сэргийлэлтийн ажил хийгдэж байна.

21369258_1871934016456729_460170490179721025_n

Багануур дүүргийн Хэрлэн” Авто тээврийн шалган бүртгэх товчоонд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас 4 ширхэг тарваганы тулам тээвэрлэгдэж ирснийг илрүүлж, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь дуудлагын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.

Тус төв нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/594 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны “Хүн, мал амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн, яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/109 дугаар тушаал, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн даргын 2017 оны А/29 дугаар тушаалыг үндэслэн ажиллаж байгаа бөгөөд захирамжийн хугацаанд тарвагатай холбоотой 2 дуудлага хүлээн авч ажиллалаа.

ИРГЭН ТА тарвагыг хууль бусаар агнах, агнасан тарвагыг зарах, хадгалах, тээвэрлэх; махыг хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтэнийг эмчилгээний зорилгоор ашиглах зэрэг нь ТАРВАГАН ТАХАЛ өвчнөөр өвчлөх ӨНДӨР ЭРСДЭЛИЙГ дагуулж байдаг тул дараах сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулна уу !!!

21150195_1870004553316342_6342693053839694944_n 21231595_1870004549983009_8835219107725889836_n 21231661_1870004546649676_5499046171461365020_n